Дуучин Адел 45 кг хасч фенүүдээ шоконд орууллаа

Хэдхэн хоногийн өмнө Грэмми шагналт дуучин Аделийн 32 насны төрсөн өдөр боллоо. Тэрээр сүүлийн үеэр шинэ дуу гаргах нь бүү хэл олны нүдэнд ч өртөхөө болиод удаж буй. Харин саяхан өөрийн төрсөн өдрөөрөө шинэ дүр төрхөөрөө фенүүддээ бэлэг барин, инстаграмдаа зургаа хийсэн юм.

Чимээгүй байсан 5 сарын дараах анхны зураг нь хэдийгээр анхаарал татаж байсан ч юу юунаас илүүтэй нүд бүлтийлгэм байсан зүйл нь түүний жин хассан явдал, шинэ, тачаангуй өөрчлөлт нь байлаа.

Өнгөрсөн жилээс эхлэн тэрээр жин хасаж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 45 кг хассан гэнэ. Тэрээр өнгөрсөн оны өдийд нөхрөөсөө салсан бөгөөд түүний дараахан инстаграмдаа “Өмнө нь би уйлж суудаг байсан бол харин одоо хөлсөө гаргаж байна” хэмээн бичжээ. Ингэж түүний эрчимтэй жин хаях аян өрнөсөн юм.

Тэрээр 7 хоногт 3 удаа фитнесст явж, жимс ногоо түлхүү хэрэглэж, алкохол уухаа багасгасан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!