Эрчүүд хэзээ ч том болдоггүй гэж энэ дээ

Оффисийн ихэнх ажилтнууд гэрээсээ ажиллаж, хурал цуглаанаа онлайнаар хийж буй өнөө цагт хөгжилтэй явдал тохиолдохыг алийг тэр гэхэв. Дээгүүрээ оффис хувцастай хэрнээ доогуураа дотуур өмдтэй, гэрийн шаахайтайгаа сууж байхад гэнэт хойно нь хүүхдүүд нь орилолдоод ороод ирэх жишээний.

Харин маркетингийн мэргэжилтэй Кара Фейлдс хэмээх энэ бүсгүйн нөхөр нь түүнийг ажлаа хийж байх үед нь янз янзын дүрд хувирч, бүр ажлын хамт олных нь таашаалд нийцээд амжсан байна.

“Том зайгаа бодолцон компьютерээ хоолны ширээнийхээ урд аваачиж ажлаа хийж эхлэхэд манай нөхрийн сахилгагүй зан нь хөдөлж, янз бүрийн хувцас хэрэглэл өмсөж намайг ичгэвтэр байдалд оруулж эхэлнэ дээ” гэжээ.

“Эхэндээ ч яахав, өөрт байсан хувцаснуудаа өмсдөг байтал харин манай ажлынхнаас илүү сонирхолтой хувцас өмсөөч гэсэн санал ирдэг байгаа. Тэгээд л тэр жинхэнэ баатруудын дүрд хувирч эхэлсэн”

“Манай нөхрийн энэ хөгжилтэй үйлдэл ажлын хамт олонд маань маш их таалагдаж байгаа юм шиг байна. Хурал хийж байтал гэнэт л бүгдээрээ инээлдээд эхэлдэг. Тэгээд л хойно нөхөр маань ээлжит нэгэн дүрдээ хувирчихсан томоотой гэгч нь сууж байхыг мэднэ дээ”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!