Эрчүүдэд огтхон ч хамаагүй байдаг эмэгтэйчүүдийн санаа зовнидог зүйлс

Эмэгтэйчүүд төрөлхөөсөө ургуулж бодох, хэт их зүйлсэд санаа зовох түүнээсээ болоод сэтгэл гутралд өртөх, салалт үүсгэх хандлагатай байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бүсгүй таны санаа зовдог асуудлууд тэдэнд огтхон ч хамаагүй, харилцаа болон хайр сэтгэлд чинь огтхон ч ан цав суулгах хүчин зүйл биш байдаг гэдгийг мэдэх үү?

1. Нүүр будалт, үсний засалт чинь огтхон ч сонин биш

Эмэгтэйчүүд ямар хувцас өмсөж, нүүрээ хэр тааруулж будахаас хамааран эрэгтэйдээ таалагдана гэж боддог. Гэвч тэд зөвхөн тантай л хамт баймаар байгаа болохоос таны стиль имиж, гадаад төрхөнд биш гэдгийг бодолцоорой.

2. Хэр их жин хасмаар байгаа нь ч сонин биш

Эмэгтэйчүүд бусдын нүдээр хичнээн сайхан харагдаж байсан ч дотроо бол өөрийнхөө биеийг өөлөх аливаа зүйлийг хэдийнээ олчихсон л түүндээ сэтгэл дундуур явж байдаг. Гэтэл хайртай залууд нь бол аль хэсгээрээ яаж галбиржиж, хэдэн кг хасах нь огтхон ч сонин биш. Харин ч илүү хайр татам, эгдүүтэй харагддаг.

3. Санхүүгийн байдал

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их мөнгө олдог байна уу, бага олдог байна уу, тэнцүү олдог байна уу огтхон ч хамаагүй. Хамтдаа байвал санхүүгээ хамтдаа зөв зүйлд зарцуулан удирдаж явах нь л чухал.

4. Анхны болзоон дээрээ ганц хоёр хундага уух нь тийм ч сүртэй зүйл биш

Анхны ч бай, хэд дэх ч бай ганц хоёр хундага дарс ууснаар яриа илүү дотно болох давуу талтай. Харин “Намайг архинд дуртай гээд бодчихвий дээ, миний халамцуу байгааг далимдуулчихвий дээ” гэх мэт сөрөг зүйлс бодох хэрэггүй. Үнэхээр чамд чин сэтгэлээ зориулдаг л хүн байвал хэзээ ч тийм зүйл болохгүй.

5. Анхны болзоон дээр секс хийх нь тийм ч муу зүйл биш

Мэдээж хоёр тал зөвшөөрсөн болоод л ийм явдал болсон байж таарна. Үүнд ганцхан өөрийгөө буруутгаж, шаналж зовох нь орчин үед утгагүй асуудал.

6. Эмэгтэйчүүд түрүүлж мессеж бичих нь харин ч сайн зүйл

Эмэгтэйчүүд, охидын дунд дэлгэрсэн нэг буруу бодол байдаг нь заавал эрэгтэй хүн түрүүлж холбоо барих ёстой гэдэг бодол. Шаардлагатай үед яагаад заавал тэгж цаг алдана гэж? Үр дүн чухал болохоос үйл явц хоёр дугаарт тавигдах асуудал.

7. Өглөө сэрэхдээ ямар харагдах нь тийм ч чухал биш

Залуусын бодлоор бол “Өглөөд хамт л сэрж байвал ямар царайтай байх, үс нь хэр сэгсийж хэвээ алдсан байх нь ямар ч хамаагүй” аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!