Гэрийн нөхцөлд судасны бүдүүрлийг арилгах хялбар арга

Гэрийн нөхцөлд судасны бүдүүрлийг арилгах хялбар арга

Сүүлийн жилүүдэд судас бүдүүрэл буюу “Хураагуур судасны үрэвсэл” нь хүн бүрт элбэг тохиолддог эмгэгүүдийн нэг болжээ. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед нимгэн хувцас өмсөх гэхээр ийм асуудал тулгарч бухимдах тохиолдлууд олон гардаг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх маш хялбар зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

“Судас бүдүүрэл” буюу “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юм уу, хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч, хөлийн арьсан дээр түрэн гарах нэг төрлийн өвчин юм. Харин үүнийг та маш хялбархан аргаар шийдвэрлэж болох ажээ.

Заавар: Жижгэвтэр саванд оливын тос хийж, үүнийгээ богино долгионы зууханд халаагаарай.

Дараа нь халаасан тосноосоо гарандаа түрхэж, судас бүдүүрсэн хэсэгтээ түрхэж, иллэг хийнэ.

Арьсаа удаан дарж илээд, цусны эргэлтээ сайжруулаарай. Ингэхдээ тойрог хэлбэрээр массаж хийх хэрэгтэй.

Энэхүү аргыг тогтмол хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, судсанд үүссэн гажиг үгүй болж эхлэх аж. Та ойролцоогоор 7 өдөр дараалан тус аргыг хэрэглэж, үр дүнг нь мэдрээрэй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!