Та хэрэглэдэг зүйлсээ ийм учиртай байсныг мэдэх үү?

Бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлс тэр чигтээ биш ч гэсэн зарим жижиг тоноглол хэсэг, тэмдэглэгээнүүд нь ойлгомжгүй ч нүдэнд дасал хэвээрээ үлдсэн байдаг. Эдгээр нь яг яадаг бол гэж та хэзээ нэгэн цагт сонирхож байв уу? Тэгвэл ийм учиртай байж.

1. Пүүзний үдээсний илүү нэг нүхийг барагтай л бол ашигладаггүй. Тэгвэл гутал бага зэрэг сунах ч юмуу, эсвэл үл ялиг томдсон тохиолдолд үдээсээ энд хийж гутлаа чанга үдэх зориулалттай.

2. Жинсэн өмдний халаасны дээхнэ талд байрлах жижиг тав нь тухайн жинсийг урагдахгүй гэх баталгаа аж. Үүнийг анх зохиосон хүн нь домогт Ливай Страус бөгөөд тэрээр энэ жижиг товчны патентийг авч байжээ.

3. Цоожны доор байдаг энэ жижигхэн нүх нь дотор нь ус орсон тохиолдолд гоожуулж шавхах бөгөөд мөн цоож гацсан тохиолдолд бага зэрэг тос хийж гажааг нь арилгах үүрэгтэй.

4. Сорочкон цамцны ар нуруун дээр байдаг энэ өлгүүр нь усан цэргүүдээс үүсэлтэй. Тэд цамцаа үрчийлгэхгүйн тулд үүгээр нь хананд өлгөдөг байсан бөгөөд харин одоо үед энэ нь чанартай сайн цамцны илэрхийлэл болох болжээ.

5. iPhone-ий ард камерны хажууд байдаг энэ жижиг хар цэгийг Facebook-ээс гаргасан тагнах төхөөрөмж гэгддэг. Үүнд итгэх хүн орчин үед байхгүй хэмээн найдаж байна. харин энэ бол утасны спикер бөгөөд iPhone-д доор , камерны хажууд нэг нийт 3 газар спикер байдаг.

6. Хэрвээ та сайн анзаарвал компьютерийн гарны J болон F үсгэн дээр товгор зураас байгаа. Энэ нь хуруугаараа тэмтэрч үсгүүдээ хаана байгааг олоход тусалдаг. Та туршаад үзээрэй.

7. Үсний хавчаарны нэг тал нь гөлгөр байхад нөгөө тал долгионтой байдаг. Долгионтой талыг нь доош нь харуулж үсэндээ зүүснээр хавчаар амархан унаж, үсийг арзайлгаад байхгүй шийдэлтэй ажээ.

8. Кетчупны саван дээр байдаг 57 гэсэн лого ямар учиртайг мэдэх үү? Кетчуп дуусаж байх үед нь та саваа 45 хэмээр далийлгаад 57 гэсэн логон дээр тааруулж дарахад амархан гарна.

9. Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг ууттай ижил өнгө, материалтай даавууг бид нөхөөс даавуу гэж боддог. Гэвч үнэндээ та хувцсаа угаахаас өмнө энэ жижиг даавууг угааж үзээд хэр халуун усанд, ямар хэмээр угаавал зохимжтойг туршиж мэдэх зориулалттай ажээ.

10. Лаазтай ундааны задлагчин дээрх жижиг нүхээр соруул хийж уух зориулалттай байдаг.

11. Машины суудлын дэрийг хийдэг энэхүү төмөр нь ослын аюулгүйн үед ашиглагдах давхар зориулалттай байдаг. Хэрвээ осол гарч, хаалга нээгдэхгүй гацсан тохиолдолд үүгээр шилийг хагалж гарч болно.

12. Төмс лууван арилгагчаар сонгиныг ч мөн хэрчиж болно.

13. Хоолны савны бариул дээрх онгорхой хэсэг нь савыг өлгөхөөс гадна хоолны хутгуураа түр тогтоох зориулалттай.

14. Dr. Martens загварын гутлууд хойноо үргэлж даавуун болон арьсан өлгүүр шиг зүйлтэй байдаг. Үүнээс барьж гутлаа өмсөх, тайлах, өлгөх, зарим тохиолдолд үдээсээ үдэж болно.

15. Эцэст нь нэг зөвлөгөөг бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд: Сормуусны будгаар будахдаа байн байн буцааж хийж, халуун сав угааж байгаа мэт үйлдэл гаргах хэрэггүй шүү. Ингэснээр будаг руу агаар орж, хурдан хатах нөхцлийг бүрдүүлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!