Зун хөдөө явсанаар бидний сурч авдаг 10 чухал зүйл

Зуны улирал бол жилийн хамгийн хөгжилтэй, завгүй, эрч хүчтэй үе. Энэ үед хүн бүхний сэтгэл санаа өөдрөг сайхан болж, аялал зугаалгандаа бэлдэж, хөдөө хээр талд гарч Д витамин биедээ шингээхээр яардаг. Зун хөдөө явсанаар бид дараах зүйлсийг зайлшгүй сурч, асар их туршлагыг хуримтлуулснаа гэртээ ирээд л мэддэг гэвэл итгэх үү?

1. Аянд гарахад ч, амьдрал дээр ч тийм их зүйл хэрэггүй

Яг бодит байдал дээр буюу хүн амьд үлдэхэд хангалттай хоол хүнс, түлш, дулаан хувцас л хэрэгтэй байдаг. Энэ явдал бидэнд юуг сургамжилж байна гэхээр олон эд зүйл цуглуулах нь ямар ч хэрэггүй зөвхөн шуналын сэтгэхүйг л тэжээж, “илүү ихийг авмаар байна” гэдэг хүслийг л өдөөж байдаг. Амьдралын утга учир, баяр баясгалан нь эрүүл бөгөөд энгийн байхад оршдог гэдгийг ганцхан удаагийн аяллаас ч таньж болно.

2. Орон зайн баримжаа сайжирна

Хөдөө явахад зүг чигийн баримжаа алдагддаг нь яалтчгүй үнэн. Гэхдээ нэг удаагийн аяллаар л гэхэд таны орон зайн болон зүг чиг, цаг хугацааны баримжаа ч хамаагүй сайжирна гэдэгт итгэлтэй байна. Их энгийн мэт сонсогдовч эдгээр нь амьдралд асар хэрэгтэй чадварууд юм шүү.

3. Байгалийн сайхныг гүйцэх гоо үзэсгэлэн хаана ч байхгүйг мэдэрнэ

Их хотын амьдрал хэдийгээр уйдах завгүй сайхан ч гэлээ, нар мандах үеэрх шувуудын жиргэх дуу, ой моддын шуугих чимээ, салхины амтат үнэр, дээрээс асгасан мэт үй түмэн оддыг харж хэвтэхийн сайхныг гүйцнэ гэж үү? Хүн байгалийн холбоо асар нягт гэдгийг та амьд байгальд гарсан эхний цагаасаа л мэдрэх болно. Түүнчлэн ажлын стресс, мэдрэлийн ядаргаа байгальд гараад ор мөргүй арилна гэдгийг танд батлан хэлэх байна.

4. “Хар бор” ажил сурна

Майхан барих, гал асаах, шумуул шавжнаас өөрийгөө хамгаалах, дугуй нөхөх, шаварт суусан машиныг гаргах, машинаа хүртэл арчилж сурах, хаана байрлавал илүү дулаахан байдаг, аль замаар нь явбал илүү дөт байх зэрэг өдөр тутмын амьдралд байнга хэрэг болдоггүй ч ахуйн амьдралд маш их хэрэгтэй зүйлсийг та хөдөө явсанаар л сурах болно.

5. Ажлын бүтээмж нэмэгдэнэ

Ихэнх хүмүүс яагаад зуны улиралд ээлжийн амралтаа авдгийг мэдэх үү? Бүтэн жил ажилласан стресс ядаргаа, хотжилтын өвчнөө дэлгэр зуны цагт хөдөө явж илааршуулаад буцаад ажилдаа 100 хувийн эрч хүчтэй орж ирэх гэж шүү дээ. Агаарт гарч, тархи толгойгоо амрааснаар эрч хүч нөхөгдөж, ажлын бүтээмж илт сайжирдаг байна.

6. Байгаль дэлхийгээ хайрлаж сурна

Хогоо хаяхгүй байх, буудалласан газраа цэвэрлэж явах, галаа гүйцэт унтраах, амьтны амь таслахгүй байх, голын ус бохирдуулахгүй байх зэрэг нь байгаль дэлхийгээ хайрлаж буйн илрэл. Хаа ч явсан эдгээрийг дагаж мөрддөг байх ёстой.

7. Тухгүй орон зайд ч тав тухыг мэдэрч сурна

Хатуу газар унтах, хүйтэнд хоноглох, бороонд цохиулж шалба норсон ч та аз жаргалтай байна уу? Баяр хүргэе! Та өөрийн тухтай орчноос гарч, өөрийгөө сорьж байна.

8. Технологиос хөндийрөх ч заримдаа давуу талтай

Бид хүссэн хүсээгүй ухаалаг гэх технологиудыг эзэмшин амьдарч байна. заримдаа тэднээс ор тас холдож, тархиа амраах нь гайхалтай сэргэлт болдог.

9. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

Зөвхөн өөрийн шийдвэр дээр үндэслэн замаа сонгох, буудаллах бас бусад олон зүйлсийг хийх нь таны бодит чадварыг батлаад зогсохгүй өөртөө итгэх итгэлийг тань үлэмж нэмэгдүүлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!