Нарийн гоймонтой хуурга хийх хялбар жор

Азийн орнуудад бараг ихэнхд нь хийгддэг нарийн гоймон нь хуурга, шөлний алинд ч төгс зохицох бүтээгдэхүүн билээ. Энэ удаад уншигч та бүхэнд ло мейн (捞面) буюу нарийн гоймонтой хуурга хийх амттай бөгөөд хялбар жорыг танилцуулж байна.

Орц: Соусанд:

  • Шар буурцагны цуу /соё соус/ – 2-3 том халбага
  • Гүнжидийн тос – 1 жижиг халбага
  • Элсэн чихэр – 1 жижиг халбага

Гоймонд:

  • Нарийн ло мейн гоймон – 150-200 гр
  • Гүнжидийн тос – 1 том халбага
  • Ногоон сонгино – амталгаагаар
  • Лууван, амтат чинжүү, байцай, мөөг, брокколи, бууцай – амталгаагаар (та хүсвэл үхрийн мах хийж болно.)
  • Будааны цуу – 1-2 халбага

Хийх арга:

1. Соусны бүх орцоо нийлүүлж холиод сайтар хутгана.

2. Нарийн гоймонгоо 15 минут буцалгаад шүүж аваад тосолно.

3. Бүх ногоонууд, махаа нарийн хэрчээд гүнжидийн тосондоо 5 минут орчим хуурна. Будааны цуугаа хийгээд хутгана. Одоо харин тосолсон гоймонгоо хийж дээрээс нь бэлдсэн соусаа хийж сайтар хутгана. Хамгийн сүүлд ногоон сонгиноо хийгээд таваглаад бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!