“Хаан ширээний тоглоом” цувралын Санса Старк фэнүүддээ гэнэтийн бэлэг барьлаа

Алдарт “Game of Thrones” цувралын Санса Старк дүрийн залуу жүжигчин Софей Турнер энэхүү цувралд тоглосноосоо хойш олны анхаарлыг байнга татаж, папарациудын гол бай болсоор ирсэн. Тэрээр “Jones Brothers” хамтлагийн гишүүн Жое Жонастай хуримаа хийсэн билээ.

Ойрд үзэгдээгүй жүжигчин маань харин саяхан Лос Анжелес хотын гудамжинд Vogue сэтгүүлийн дуранд өртжээ. Тэгэх тэгэхдээ бүр бие давхар төрхтэйгээр шүү.

Өдгөө 24 настай тэрбээр төрөх хугацаа нь тун дөхсөн бөгөөд 7 сарын эхээр гэр бүлийн шинэхэн гишүүнээ өлгийдөн авах тухай мэдээлэл цацагджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!