Алдартай брэндүүдийн цаана нуугдсан далд утга санааг та мэдэх үү?

Брэнд гэдэг бол бусад үйлдвэрлэгчдээс нэр төрөл, шинж чанар, лого, загвар, угсаа гарвалаар ялгарч буй цогц зүйл юм. Брэнд бүхэнд давтагдашгүй өвөрмөц уриа лоозон байдгийг бид мэднэ.

“Just do it”, “It’s a finger licking good”, “I’m Loving It” гэсэн үгнүүдийг хараад л ямар брэнд гэдгийг нь та шууд мэдэж байгаа биз дээ? Тэгвэл хэрэглэгчдийн ирүүлсэн зарим нэг ёжлол, хөгжилтэй сэтгэгдлүүдээс үндэслэн дараах брэндүүдийн уриаг ингэж өөрчилвөл ямар байна?

1. IKEA – “Бидний хаясан хэсгүүдийг өөрсдөө эвлүүлээд ав”

2. “Victoria’s Secret” – “Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг 1977 оноос хойш амжилттайгаар унагаж байна”

3. “Lay’s” – “Амт оруулсан агаар”

Учир нь энэхүү чипсний савлагааны 60-70 орчим хувь нь агаар байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

4. “Activia” – “Өтгөнөө гаргахад чинь тусална”

5. “Maybelline” – “Жинхэнэ гоо үзэсгэлэн бус, фотошоп ч байж магадгүй”

6. “Wikipedia” – “Оюутан сурагчдийн бэлэн будаа идэх талбар”

7. “Perrier” – “Зөвхөн баян хүмүүсийн л уудаг ус”

9. “Candy Crush Saga” – “Хар тамхины электрон хувилбар”

10. “Urban Outfitters” – “Орон гэргүй хүмүүсийн өмсдөг хувцас”

11. “Starbucks” – “Бидэнтэй муухай харьцвал кофег чинь хөгийн амттай болгоод өгчихнө шүү”

13. “Netflix” – “Үзэхээсээ илүү хайхад их цаг гаргадаг аппликэйшн”

15. “McDonalds” – “4 доллартай хүмүүст үүнээс өөр сонголт үгүй”

17. “Pepsi” – “Кола байхгүй үед авдаг ундаа”

18. “Sprite” – “Шингэн Скиттлес”

21. “Axe” хөлс дарагч – “Бүх эмэгтэйчүүдийг чамаас найдвартай үргээнэ”

26. “Dirt Devil” тоос сорогч – “Гэрийн тэжээмэл амьтдыг чинь үхтэл нь айлгана”

27. “Purell” – “Залхуу хүний гар угаагч”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!