Компьютер тоглодог залуутай болзохын давуу тал

Ер нь бол видео тоглоом тоглодог залуу/охинтой болзох, үерхэхийн давуу тал байдаг гэж үү хэмээн та гайхаж магадгүй. Бусад хүмүүсийн бодоход тэд хамаагүй хурдан сэтгэдэг, сэргэлэн, хүний арга эвийг олж сурсан байдаг гэнэ шүү. Үүгээр ч зогсохгүй өчнөөн давуу тал ч бий.

1. Хувийн орон зайн хүнд ямар чухлыг мэддэг

Үерхэл эхэллээ л бол хэн хэнийгээ өмчлөх нь шууд л хортой харилцаанд хүргэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд хоёр биедээ хувийн орон зай, цаг хугацааг гаргаж, хүндэтгэх хэрэгтэй. Видео тоглоом тоглодог хүмүүс хувийн орон зай хэр чухлыг мэддэг учраас хэзээ ч таныг орон зайд дураараа халдахгүй.

2. Дундаж хүнээс илүү оюунлаг

Видео тоглоом хүнээс авхаалж самбаа, асуудал шийдэх чадвар шаарддаг учир энгийн нэгнээс ухаантай гэж байгаа нь тэр. Тоглоом тоглох үеэр анхаарлаа нэг зүйлд удаан төвлөрүүлэх, цээжлэх чадвар нь ч давхар сайжирдаг аж. Тэдний бас нэг давуу тал бол шинээр гарсан техник технологиудыг үргэлж нээж илрүүлж, шинээр турших хүсэлтэй байдаг.

3. Төсөөлөн бодох чадвар өндөртэй

Хэрвээ та тоглоом тоглох дуртай залуу/бүсгүйтэй болзож байвал хэзээ ч уйдахгүй. Тэд хамгийн сонирхолтой сэдвээр ярьж чадах төдийгүй, хамгийн уйтгартай сэдвээр ч таныг хөгжөөж дөнгөнө. Тэдний тоглодог тоглоом нь тэр чигтээ төсөөллийн ертөнцөд өрнөдөг учраас та хоёрын өнгөрөөх мөч бүр дахин давтагдашгүй гэж хэлж болно.

4. Тэдэнд тийм ч их зүйл хэрэггүй

Сайхан болзоо өрнүүлэхийн тулд тансаг ресторан, машин тэрэг, үзвэр үйлчилгээ, баглаа цэцэг гээд л тооцооны хуудас ч хөвөрч өгдөг дөө? Тэдэнд харин нэг их зүйл шаардлагагүй. Энгийн л нэг пиццаны газар ч хамгийн таатай болзоог бий болгох чадвар тэдэнд бий.

5. Маш сайн зөвлөгч

Техник технологийн мэдлэгийн тал дээр тэд үргэлж шинийг эрэлхийлдэг гэж дээр дурьдсан. Үүн дээрээ үндэслэн ямар компьютер, чихэвч, гар утас хамгийн сайн бөгөөд чанартай байна гэдгийг асуудалгүй зөвлөж чадна. Онцгой тохиолдолд танд техникийн засвар үйлчилгээг ч үзүүлж чадах байх шүү.

6. Амьдрал дээр жинхэнэ тэмцэгчид

Тэд аливаа зүйлийн шийдлийг олтлоо бууж өгдөггүй. Тиймээс хайр дурлалын асуудал дээр нэгэнт та түүнд таалагдаж, амьдралд нь үнэтэй санагдсан бол таныг хэзээ ч явуулахгүй гэдгийг сана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!