Амтат соустай брокколи, үхрийн махан хуурга

Нарлаг, дулаахан 6-р сарын сүүлчийн өдрийн мэнд хүргэе. Та бүхэн энэ өдрүүдэд нэгэн хэвийн л хоол хийхээс залхаж байгаа бол 3-хан орцтой ч салахын аргагүй амттай үхрийн мах, брокколитой хуургыг санал болгож байна.

Орц /2-3 хүний порц/:

  • Үхрийн мах 450 гр
  • Брокколи 1 том толгой
  • Ургамлын тос
  • Сармис 3 хумс
  • Цагаан гаа – ойролцоогоор 2 см
  • Цагаан будаа
  • Ногоон сонгино

Соусанд:

  • Соё соус буюу шар буурцгийн цуу – аяганы ¼
  • Ус – аяганы ¼
  • Бор сахар – аяганы 1/3
  • Гүчүжан – 1 халбага
  • Уксус – 1 халбага
  • Гүнжидийн тос – 1 халбага
  • Крахмал – 1 халбага

Хийх арга:

1. Махаа нимгэн урт хэрчээд давсаар амталж тавган дотор холино.

2. Соусны бүх орцоо хольж бэлдээд түр тавиарай.

3. Махаа хайруулын тавган дээр түлэхгүйгээр, бага зэргийн шүүстэй хэрнээ бүрэн болох хэмжээний шарна.

4. Хайруулын тавгаа цэвэрлээд бага зэрэг тос хийж, брокколигоо 2-3 минут хуурна. Аяганы ёроолоор ус хийж хуурсан ч болно.

5. Хайруулын тавгаа ахин цэвэрлээд бага зэрэг тосон дээр цагаан гаа болон сармисаа жижиг хэрчиж 1-2 минут хуураад дээрээс нь соусаа хийнэ. Соус маань хөнгөн буцалж, өтгөрөөд ирэнгүүт нь шарж тавьсан үхрийн мах болон брокколигоо дээрээс нь хийгээд сайтар холино.

6. Энэ хооронд та будаагаа агшаах ба будаатайгаа холихгүйгээр таваглаж дээрээс нь өөрийн хүссэнээр ногоон сонгино юмуу гүнжидийн үр цацан амталж болно. Ингээд таны хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!