Ким Кардашьян Монголд ирсэн үү?

Реппер Канье Вест болон түүний эхнэр Ким Кардашьян Вест нар саяхан өөрсдийн цахим хуудсандаа аяллын зургууд хийсэн нь Монголчуудын анхаарлыг ихээхэн татах шиг боллоо.

Тэдний байгаа газрын үзэмж, морь унасан зэрэг нь Монголд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлжээ. Тэд үнэхээр Монголд ирсэн үү?

Тэд өөрсдийн том охин Норт Вестийн 7 насны төрсөн өдрийн өөр газар тэмдэглэхээр шийдэж, аялалд гарсан ажээ.

Энэхүү зургуудийнхаа тайлбар дээр “Бурхны нутагт” хэмээн бичсэн нь сонирхол татаж байна.

Гэвч энэхүү газар нь Монгол биш (Тэрэлж бол бүр ч биш) харин АНУ-ын Вайомин мужийн Коди хэмээх газар юм байна.

Магадгүй тэд Лос Анжелест тансаг үдэшлэг зохиосоор байгаад уйдаж, хүүхдүүд ч дураараа гүйлдэн тоглох тал газрыг сонгосон байж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!