Улс орнуудад ямар бүсгүйг хамгийн үзэсгэлэнтэй гэж үздэг вэ?

Улс орон бүр өөр өөрийн гэх соёл, ёс заншилтай байдаг. Үүнтэй адилаар тэдний бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг хэмжих хэмжүүр ч мөн ялгаатай. Зарим улсад жижигхэн нүүртэй цэвэрхэн царайтай бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй гэх бол, зарим оронд эсрэгээрээ үйлчлэх нь бий. Тэгвэл хамтдаа ямар улсад, ямар бүсгүйг хамгийн үзэсгэлэн гоо гэж үздэг болохыг олж мэдэцгээе.

Япон

Япон охид бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд гэрэл сүүдэр тавьж, хацрын ясаа товойлгодоггүй. Харин нүднийхээ доогуур хөнгөн сүүдэр тавьж, нүдээ тодотгохыг хичээдэг байна. Мөн тэд зөөлөн ягаан өнгөөр уруулаа өнгөлж, ялдамхан төрхийг бүрдүүлдэг. Тус улсад соёотой охидыг хамгийн хөөрхөн гэж үздэг байна. Тиймдээ ч маш олон охид соёо хийлгэж, улам бүр хөөрхөн болохыг хичээдэг аж.

Америк

Харин нүүр будалтын олон төрөл, трэндийг гаргаж ирдэг АНУ-ын тухайд нүүрээ төгс будсан эмэгтэй л үзэсгэлэнтэй харагддаг. Тэд нүүрээ өө сэвгүй болтол нь крем энгэсэг түрхэж, гэрэл сүүдрээр зөв төрхийг бүрдүүлдэг. Үүнээс цаашлаад хөмсгөө хэлбэрт оруулан будаж, нүдээ ч тодосгож, хиймэл сормуус наана. Нэг ёсондоо тэд өөрсдийгөө 100 хувь өөрчилж, нэг хэвэнд цутгасан мэт хүчирхэг төрхийг бий болгодог. Уруулын тухайд матте будгаар будаж, арилгахгүй байх тал дээр анхаардаг.

Энэтхэг

Энэтхэг бүсгүйчүүд төрөлхийн гоо үзэсгэлэнтэй байдаг. Тэд уламжлал болсон гоёл чимэглэлээ зүүж, уруулаа тод өнгөөр будаж гоёдог. Ингээд л болоо. Мэдээж өө сэвээ дарах үүднээс хөнгөн энгэсэг тавьж, хөмсөг сормуусаа тодруулж будах нь бий.

Солонгос

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд Өмнөд Солонгос улсын бүсгүйчүүд зүй ёсоор багтах болсон. Тэд өөрсдийн гэсэн нүүр будалтын трэндтэй. Солонгос охид бүсгүйчүүд нүүрээ хөнгөн болоод цэвэрхэн буддаг. Өө сэвээ маш цэвэрхэн дардаг бөгөөд нүүрээ будсан гэж харагдахгүй болгож будаж чаддаг. Зөөлөн ягаан өнгийг голчлон хэрэглэж, нүүрээ буддаг. Тэд цэвэрхэн арьстай, жижигхэн нүүртэй, өхөөрдөм инээмсэглэлтэй охид бүсгүйчүүдийг хамгийн царайлаг гэж үздэг байна.

Англи

Өргөн, өтгөн хөмсөг бол Англи улсын гоо үзэсгэлэнгийн хэмжүүр юм. Тэд нүүрээ будаж, хэт баг зүүхийн дэмждэггүй бөгөөд натурал төрхийг илүүд үздэг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд нь нүүрээ хэт тод будахаас зайлсхийж, “nude” өнгөтэй будгийг түлхүү хэрэглэдэг байна.

Швед

Тус улсад цайвар шаргал, цагаан, саарал үстэй бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Мөн цэнхэр нүдтэй нэг тийм үлгэрийн баатар, сахиусан тэнгэрийг санагдуулам этгээд, үзэсгэлэнтэй төрхийг илүүтэй таашаадаг аж. Түүний адил нүүр будалт, хувцаслалт зэрэг нь ч маш өнгөлөг, цайвар байх нь чухал гэнэ.

Франц

Хайр дурлалын улс хэмээгддэг Франц улсад эмэгтэй хүнийг юу юунаас илүүтэй ялдам байх хэрэгтэй гэж үздэг. Гэрэлтсэн арьс, ягаахан уруул, алаг нүд бол тэдний гол гоо сайхны хэмжүүр байх аж. Мөн тэд нүүрний будгаас илүүтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулдаг бөгөөд арьс л хамгийн чухал гэж үздэг байна шүү.

Ирланд

Шөвгөр царай бол Ирланд бүсгүйчүүдийн хамгийн гол гоо үзэсгэлэн юм. Тиймдээ ч нүүрээ тод будах биш, нүүрний хэлбэрээ зөв болгох гэж гэрэл сүүдэр ашигладаг. Мөн цусгүй мэт царайг чухалчилдаг байна.

Бразил

Бразил улсад туранхай гоолиг, хөрслөг бор, шаргал үс, цэнхэр нүдтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэйд тооцдог байна. Тус улс нь хөлбөмбөгийн эх орон гэдгээс гадна сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Спортыг чухалчилдаг тул охид бүсгүйчүүд нь ч мөн төгс бие галбиртай, халуухан төрхтэй байх аж. Тэд нүүр царайндаа анхаарахаас илүүтэй бие галбиртаа цаг заваа зарцуулдаг.

Монгол

Манай улсад хөрслөг бор, цэвэрхэн арьстай, алаг нүдтэй, шанаа томтой охид бүсгүйчүүдийг Монгол төрхтэй, хамгийн үзэсгэлэнтэй хэмээн үздэг байна. Мөн тэднийг цэвэр ичимтгий зан чанар илүүтэй чимдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!