Ялаа болон шумуулнаас хамгаалах цацлагыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх вэ?

Урин дулаан цаг ирсэн энэ үед бидэнд тулгардаг нэг том асуудал бол ялаа, шумуул юм. Эдгээрээс хамгаалах элдэв янзын олон цацлага, түрхлэг байдаг боловч тэдгээр нь химийн бодит эсвэл харшил үүсгэгч агуулсан байх тохиолдол элбэг байдаг. Тэгвэл бидний зөвлөх дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Гадуур төрөл бүрийн шавьж үргээх бүтээгдэхүүнүүд худалдаалдаг. Гэвч тэдгээр нь үнэтэй байхаас гадна, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин бидний танд дуулгах арга нь хялбархан бөгөөд биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ давуу талтай юм.

Person swatting a dangerous tiger mosquito by hand

Хэрэглэгдэх зүйлс:

  • Ургамлын тос – 1/2 аяга
  • Цагаан цуу – 1/4 аяга
  • Шампунь – 1/2 аяга

Бэлтгэх арга: Бүх орцнуудаа нэгтгэж, шүршигч саванд хийгээрэй. Харин үүнийг шавьж, шумуул, ялаа ихээр цугладаг газар руугаа цацах хэрэгтэй. Ингэснээр хорхой шавьж үргэх болно.

Та энэхүү бэлдмэлийг гэртээ цацаж хэрэглэхэд ямар ч аюулгүй бөгөөд арьс руугаа ч мөн цацаж, шумуулаас сэргийлж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!