Дуучин Рианнагийн тухай хэзээ ч сонсогдож байгаагүй сонирхолтой баримтууд
Анх “Umbrella” дуугаараа олонд танигдсанаасаа хойш төрж өссөн буйдхан арлаа ч дэлхийн нийтийн сонирхлын цэг болгож чадсан олны анхаарлыг үргэлж татагч дуучин Рианнагийн тухай сонирхолтой хэдэн баримтуудыг танд дэлгэж байна.
1. Түүний жинхэнэ нэрийг Робин Рианна Фэнти гэдэг бөгөөд түүний тайзны нэрийг хүн болгон буруу дууддаг тухай нэгэнтээ хэлжээ. Түүний нэрийг угтаа бол “Ри-Анн-А” гэх ёстой байтал хүмүүс харин “Ри-А-На” гэж дууддаг аж.
2. Тэрээр ахлах сургуульд байхдаа “Сургуулийн мисс”-ийн титмийг хүртэж байжээ. Мөн авъяасаа үзүүлэх хэсэгт Мариан Кэригийн “Hero” хэмээх дууг дуулж байсан гэдэг.
3. Төрсөн газар болох Барбадост байхдаа тэрээр цэргийн тусгай сургуулилтанд явж байжээ.
4. Рианна хамгийн анхныхаа гэрээг 16 насандаа хийж байсан бөгөөд энэ боломжийг реппер, продюсер Жэй Зи олгож байв.
5. Түүнийг дэлхийн хэмжээний од болгосон дуу бол мэдээж “Umbrella”. Гэвч энэ дууг анх зохиочихоод Бритни Спирсд санал болгоход тэр дуулахаас татгалзсан байна. Дараа нь Мэри Ж.Ближд санал болгоход мөн л хүлээж авсангүй. 2 хүнд “гологдсон”-ы эцэст очих ёстой эзэндээ очжээ.
6. “Umbrella” дуу хит болсны дараагаар үзэгчид түүний тоглолтонд ирэхдээ бороогүй ч гэсэн шүхэр авчрах оролдлого ихэсчээ. Мэдээж энэ нь аюулгүй байдлын журамтай зөрчилдөж байсан тул аргагүйн эрхэнд хоригложээ.
7. Түүний “We Found Love” дуу нь дэлхийн шилдэг 100 дууг нийтдээ 10 долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлсэн байдаг. Угаасаа ч энэ дуу түүний карьерийг эгнэгт тэргүүнд байлгах чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
8. Тэр дуу хөгжимтэй холбоотой 3 Гиннесийн амжилтийн эзэн болсон байдаг.
9. Томоохон тоглолт, шоуны өмнөхөн тэрээр хэдэн хундага хатуу юм татчихаад, үзэгчдийн дундуур сэмхэн орж, тоглолт эхлэхийн өмнө байдал ямархуу байдгийг нууцаар харах дуртай гэнэ.
10. Тэр хамгийн өглөгч одуудын нэг. Тэрээр буяны ажил асар их зохион байгуулдгаас гадна хандив их цуглуулдгаараа ч алдартай. Хамгийн сүүлд л гэхэд түүний “Клара Лионел” хэмээх сан коронавирусын эсрэг арга хэмжээнд зориулж 5 сая доллар хандивлажээ.
11. Тэр нүдээ огт ирмэж чаддаггүй.