Гуравхан төрлийн орцтой ч салахын аргагүй амттай паста

Зуны улиралд хорхог, шорлог, хуушуур гээд л мах ихтэй хүнд хоол бид ихэнхдээ иддэг. Тэгвэл энэ үед амттай хэрнээ хөнгөн хооллохыг хүсвэл махгүй амтат пастаг туршиж үзээрэй. Орц багатай, хийх арга нь ч үнэхээр хялбар.

Орц:

  • Үрлэн улаан лооль – 400 гр
  • Бор мөөг – 250 гр
  • Тал сонгино, сармис
  • Оливын тос
  • Давс
  • Шпагеттины гоймон
  • Томатны нухаш
  • Нимбэг – 1 ширхэг
  • Цөцгийн тос
  • Пармезан бяслаг

Хийх арга:

1. Шарах шүүгээний тавган дээрээ мөөг, сонгино, үрлэн помидор зэргээ тавиад оливийн тос, давсаар амтална. Шарах шүүгээгээ 200 хэмд халаагаад ногоогоо 20 минут жигнэнэ.

2. Энэ хооронд гоймонгоо чанаж усыг нь шүүгээд оливын тос, цөцгийн тосоор тосолно.

3. Одоо харин болсон ногоогоо блэндэрт хийж, дээрээс нь томатны нухаш, оливын тос, нимбэгийн шүүс, давс нэмж хийгээд блэндэрт хийн холино.

4. Бэлэн болсон ногоогоо гоймонтойгоо сайтар хутгаад дээрээс нь пармизан бяслаг цацаад идэхэд бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!