Аз жаргалтай, сэтгэл амар амьдардаг хүмүүсийн л мэддэг 9 нууц

Энэ амьдралд биднийг шаналгах, толгой өвтгөж, шийдлийг нь олж чадахгүй шантрахад хүргэх асуудлууд тоолж баршгүй олон. Гэтэл зарим хүмүүс эдгээрийг үл ажран, яаж ийм байдаг байнаа гэмээр амар амгалан, хөгжилтэй амьдрах юм. Тэдний нууц чухам юунд оршино вэ? Үүний хариултыг доорх мэдээллээс олж авцгаая.

Өөрийгөө хүлээн зөвшөөр

Хэн нэгэн шиг байх гэсний хэрэггүй. Та бол цор ганц хувилбар учир хэн нэгэнтэй адилхан болох гэж алт шиг үнэтэй цагаа үрж, өөрийгөө дотроосоо хэмэлж болохгүй. Зүгээр л өөрийгөө сул талтайгаа хүлээн зөвшөөр. Нэг л өдөр таны сул тал гэж бодож байсан зүйл бусдаас ялгарах онцлог тань болж, үүгээрээ бахархахад хүргэнэ гэдгийг санаарай. 

Өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийл

Хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хүчилж хийж, давчдаж амьдрахад хүмүүний амьдрал хэтэрхий богино шүү. Дургүй байгаа бол “үгүй” гээд шулуухан хэлчихэж байгаарай. Нөгөө хүнд ямар санагдах бол, надад дургүй болчих вий гэхчлэн инээдтэй бодлуудаа толгойноосоо авч хая. Таны амьдралд та л гол дүр учир бусдад тэгтлээ анхаарал хандуулах хэрэггүй. 

Өөрийн цагаа үнэл

Эргэж олдохгүй цаг хугацаагаа өөртөө хэрэгтэй гэсэн зүйлдээ л зарцуулах хэрэгтэй. Жишээ нь таны хувьд гэр бүл тань чухал бол, тэдэнтэй чөлөөт цагаа өнгөрүүлж гайхалтай дурсамж бүтээ. Харин эрүүл мэнд тань чухал бол, дасгал хөдөлгөөн хийж, эмчийн үзлэгт хамрагд. Ингээд л болоо. Өөрийнхөө төлөө л амьдар.

Бусдын өмнө өөрийгөө буруутайгаар бодох хэрэггүй

“Ёстой” гэх үгийг амьдралаасаа гаргаж хая. Сахиусан тэнгэр шиг аашилж, хүн бүрийн сайн найз байх гэж хичээх ч хэрэггүй. Ингэж явсаар та эцэстээ өөрийгөө ч танихгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, амьдралгүй болчихсон явж байж мэднэ. 

Ур чадвараа үнэл

Нэг алдартай үг байдаг даа “Өөрийн хийж чаддаг зүйлээ хэзээ ч бүү үнэгүй хий” гэж. “Чамд бол амархан ш дээ, тавхан минутын ажил, найздаа үнэгүй хийгээд өгчихнө биз дээ” гэх зэрэг овлигогүй үгсийг амнаасаа унагах хүмүүст шулуухан хариугаа хэлчихэж байгаарай. Та өөрийн цаг зав, чадвараа гаргаж байгаа бол тухайн хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө, цалин авах ёстой.

Айдсаа март

Айж болгоомжилж, хийхээ хүссэн зүйлээ ч хийж чадахгүй амьдрана гэдэг гунигтай. Зүгээр туршаад, эхлээд үзэх хэрэгтэй шүү дээ. 

Бусдын хувийн амьдралыг хүндэтгэ

Хүмүүс таньтай яаж харьцаасай гэж хүсч байна, бусадтай яг тэгж харьцаж байгаарай. Тэдний сонголтыг хүндэтгэж, амьдралд нь бүү оролц. Энэ нь хэн хэндээ амар байх болно.

Өнгөрсөндөө бүү харамса

Өнгөрснөөсөө ичиж, нуух гэж оролдох нь таны ирээдүйг сүйтгэнэ. Зүгээр л хүлээн зөвшөөрөөд, урагш алхаарай. Өнгөрсөн дэх та ч бас та шүү дээ.

Хэрэггүй хүмүүсийг амьдралаасаа гарга

Аз жаргалтай, амар тайван амьдармаар байна уу? Тийм бол үргэлж танд стресс нэмдэг хүмүүсийг амьдралаасаа гаргачих. Ингээд л болоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!