Турк гэрэл зурагчин залуу “Үзэсгэлэнтэй байна” гэж хэлсний дараа эмэгтэйчүүдийн гаргасан нүүрний хувиралыг хальснаа буулгаж авчээ

2016 онд Туркийн гэрэл зурагчин Мехмет Генч дэлхийг тойрон аялж, улс орнуудын бүсгүйчүүдийн зургийг хальснаа буулгасан байна. Харин түүний зочилсон ядуу буурай орнуудын эмэгтэйчүүдийн нүдэнд гуниг хурсан, баяр хөөрийг мартсан мэт харагдсан аж. Иймд тэрээр эмэгтэйчүүдийг инээлгэх сонирхолтой арга олсон нь тэднийг “Үзэсгэлэнтэй” байна гэж хэлэх байж. Ингээд хамтдаа ахимаг насны эмэгтэйчүүд, эмээ нарт үзэсгэлэнтэй байна гэж хэлсний дараа ямар нүүрний хувирал гаргасан болохыг харцгаая.

1.

Маргарита Эквадорын Отавало хотын нэгэн гудамжинд жимс зардаг.

2.

Колумбын Сьерра Невада уулархаг нутагт амьдардаг Диомайда гэх нэртэй ичимхий бүсгүй

3.

Матилда зураг авахуулахыг зөвшөөрсөн ч, инээхийг хүсээгүй. Харин түүнд өнөөх шидэт үгийг хэлэхэд шууд л нүүр дүүрэн инээсэн.

4.

Энэхүү зургийг авахад Мария Долорес 70 настай байжээ. Тэрээр Эквадорын Отавало хотод амьдардаг.

5.

Колумбын Назарет хотод амьдардаг бөгөөд тэрээр тухайн үед 100 настай байсан.

6.

Түүнд үзэсгэлэнтэй байгааг нь хэлэхэд урьд нь ийм үг сонсож байгаагүй гээд сайхан инээмсэглэл бэлэглэсэн.

7.

Энэхүү зургийг авах үед Алтена 88 настай байв. Тэрээр Бразилийн Амазон мужийн Аталия до Норте хотод амьдардаг.

8.

Гватемал улсын Санта Мария де Иисус тосгонд самар худалдаалж амьдардаг эмэгтэй.

9.

Зургийг нь авахыг хүсч байгаагаа илэрхийлэхэд тэр шинэ малгайгаа өмсөөд хүрээд ирсэн.

10.

Тэр бол Эквадорын Оттавало хотын гудамжны худалдаачин юм.

11.

Бразилийн Аталия хотод Космита Гомес амьдардаг. Гэрэл зурагчны шидэт үгсийн нөлөө үнэхээр гайхалтай илэрсэн.

12.

Зарекким бол Колумбын Сьерра Невада мужийн уугуул эмэгтэй юм.

13.

Колумбийн Дон Диего тосгонд амьдардаг бяцхан охины зургийг авахыг хүссэнд тэр ичээд хариу өгөөгүй. Харин үзэсгэлэнтэй байгааг нь хэлэхэд зургаа авахуулсан.

14.

Фиделина нь Сальвадор улсаас гаралтай.

15.

Мимба болон түүний хүүхэд Майя нь Бразилийн Амазоны уугуул Марубо индианчууд юм.

16.

Мексикийн Сан Кристобал хотод Мехмет Генч хувцас зарж буй нэгэн эмэгтэйтэй уулзжээ. Тэр түүнээс бага сага зүйлс худалдан авсны дараа зургаа авахуулахыг хүссэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!