Сул талаа нууж, үргэлж төгс харагдаж чаддаг алдартнууд: Тэдний хувцаслалтын нууцууд

Төгс бие галбир, царай зүстэй хүн гэж хорвоо ертөнц дээр үгүй. Хүн бүрт ямар нэгэн сул тал байх бөгөөд үүнийгээ маш сайн нууж чаддаг хүмүүс гэж байх аж. Бид алдартай оддыг төгс гэж бодох ч, тэд өөрдсийн хувцаслалтаар сул тал, өө сэвээ сайтар нууж чаддаг байна. Ингээд хамтдаа одууд хэрхэн сул талаа нуудаг болохыг олж мэдэцгээе.

Сара Жессика Паркер биеийнхээ дээд хэсгийг илүү том харагдуулахыг хичээдэг

Алдартай жүжигчин бүсгүйн хувьд загварын бэлэн тэмдэг болсон нэгэн бөгөөд давуу талаа ил гаргахаас гадна сул талаа чадварлаг нууж чаддаг. Тэр төрөлхийн цээж жижигтэй боловч үүнийгээ нууж, дээд хэсгээрээ сүр бараа ихтэй, сонирхолтой даашинзууд голдуу өмсдөг байна.

Анжелина Жоли өргөн мөр, нарийн таазны зохицол

Холливуудын хамгийн сайхан бүсгүйд хүртэл асуудал байх аж. Тэрээр өргөн мөртэй, нарийн таазтай нэгэн. Тэгвэл үүнийгээ нуухын тулд цээж хэсэг дээр чимэглэл ихтэй хувцас өмсөх төдийгүй урт дэрвэгэр юбканээс татгалздаггүй. Түүний өргөн мөрөө нуух бас нэгээхэн хувцаслалт нь томдсон хэмжээтэй хүрэм, цув зэрэг байдаг.

Риз Витерспуныг өндөр харагдуулдаг хувцаслалт

Жүжигчин бүсгүйн өндөр нь 156 см боловч тэрээр үргэлж өндөр харагдаж чаддаг. Үүний нууц зөвхөн өндөр өсгийтэд нуугдсан гэж ойлгож болохгүй. Тэрээр үргэлж богино буюу өвдөгнөөс дээгүүр татах урттай даашинз өмсдөг төдийгүй нууц ултай дэгжин өсгийтэй гутал түүний хамгийн сайн найз болдог.

Викториа Бекхам хэт туранхай харагдахаас зайлсхийдэг

Алдартай дуучин, загвар зохион бүтээгч бүсгүйн тухайд нэлээн туранхай. Гэсэн ч хувцаслалтаараа хэт туранхай биеэ хангалттай сайн нууж чаддаг байна. Тэрээр ихэвчлэн том хэмжээтэй хослол, сул өмдийг тун ч загварлаг байдлаар хослуулж өмсдөг.

Тилда Свинтон том хөлөө нуудаг

Түүний хөлийн хэмжээ нь 41.5. Тиймээс том хөлөө нуухын тулд тун ч овжин арга ашигладаг. Ингэхдээ тэрээр өмсөж байгаа гутлын өнгөө өмд, даашинзтайгаа хослуулдаг байна. Энэ нь хөлийг гоцгойрч том харагдахаас сэргийлэх юм.

Кейра Найтли богино хөлөө чадварлаг нуудаг

Кейра Найтли урт цээж, богино хөлтэй нэгэн. Та үүнийг мэдээгүй биз дээ? Учир нь тэр үүнийгээ тун сайн нууж чаддаг. Түүний өдөр тутмын гоёл нь өндөр суудалтай өмд, юбка даашинз гээд л хөлийг урт харагдуулах төрөл бүрийн хувцаслалтууд байдаг.

Меган Маркл бэлхүүсээ илүү тодотгодог

Меган Маркл бол дөрвөлжин бие галбиртай нэгэн. Иймд гүнгийн авхай үргэлж бэлхүүсээ тодотгох хувцаслалтыг илүүд үздэг байна.

Кейт Уинслет илүүдэл жингээ нуудаг

Кейт Уинслет тийм ч туранхай, гоолиг нэгэн биш. Гэсэн ч үргэлж төгс төгөлдөр харагдаж чаддаг нь хувцаслалтын нууцтай холбоотой юм. Түүний тухайд биетэй, зузаан материалтай даашинзыг голчлон өмсдөг төдийгүй хазгай тайралттай хувцас илүү туранхай харагдуулдаг гэдгийг сайн мэднэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!