Ямар ч байрыг хямдхан харагдуулдаг эд зүйлс

Хүн бүр л тухтай, амар тайван амьдрахыг хүсдэг биздээ. Гэхдээ үнэтэй хэдэн тавилга байлаа гээд таны гэр тухтай болчихгүй. Харин оронд нь хэрэггүй эд зүйлсээ гаргаж хаяж, гэрээ илүү цэгцтэй болгох хэрэгтэй юм. Энэ л таны гэрийг орж ирсэн хүн бүрт таатай уур амьсгал мэдрүүлж, цэвэр цэмцгэрийг нь гайхахад хүргэх аж. Тэгвэл танай гэрийг хямдхан харагдуулдаг зарим нэг зүйлстэй танилцъя.

Ижил буруу ор хөнжлийн даавуунууд

Судалгаанаас үзэхэд орны даавууны өнгө, хэв маяг, материал нь хүний бие махбодийн болон сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Иймд унтахад хамгийн тухтай, эрүүл мэндэд гаж нөлөөгүй сайн чанарын ор хөнжлийн даавууг сонгож авах хэрэгтэй. Мөн үргэлж хос ор болон хөнжлийн даавуу авч байгаарай. Эс бөгөөс ижил буруу, сондгой даавуу нь хямдхан харагдах талтай байдаг.

Хөргөгчин дээрх наалтууд

Хүмүүс шинэ газар очоод, аялахаараа үргэлж хөргөгчний наалт буюу соронз авчихдаг. Үүнийгээ хөргөгчний хаалга дүүртэл нааж орхих нь замбараагүй хийгээд хямдхан харагдана. Хэрэв үнэхээр тэдгээр наалтыг хаа нэгтээ наамаар байгаа бол тусгай цэвэрхэн самбар гаргаад тогтоож болохгүй гэж үү? Мөн дараа дараагийн удаа шинэ газар очихдоо дурсгал болгож арай өөр хэрэгтэй зүйл ч худалдан авч болно шүү дээ.

Орны торон бүтээлэг

Орны бүтээлэг нь тухайн гэрийн эзэгтэйг хэр мэдрэмжтэй нэгэн бэ гэдгийг сайн хэлж өгдөг. Тиймээс ядаж л ийм үеэ өнгөрөөсөн торон бүтээлгээр ороо бүү бүтээгээрэй.

Буйдангын бүтээлэг

Хүмүүс буйдангаа бүтээх нь халтардах, бохирдохоос хамгаалж байна гэж боддог ч, интерьерээ хэчнээн сүйтгэж байгаагаа мэддэггүй. Яг одоо буйдан дээрээ тавьсан эрээн бүтээлгээ авч хая.

Шалны алчуур

Шалны алчуураа хэзээ ч бүү ил тавьж байгаарай. Энэ нь танай гэрийн өнгө үзэмжээр ихээр бууруулах болно. Мэдээж шалны алчуур угаалгын өрөөнд л байх ёстой.

Хагарч эмтэрсэн аяга таваг

Хагарч эмтэрсэн аяга тавгаа дор дор нь хаяж байгаарай. Эсвэл ядаж л ийм аяганд хүнд цай хийж өгч болохгүй. Тухайн хүнийг хүндлээгүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна гэрийн эзэгтэйг үнэлэх үнэлэмж шал руу унана.

Дороосоо түлэгдэж, шатсан сав суулга

Сав суулгаа шатаж, бохирдсон тохиолдолд үргэлж цэвэрлэж байгаарай. Нэг удаад гээд орхивол, дараагийн удаад толбо нь улам бүр нэмэгдэж бохирдоно.

Өөр өөр өнгө хэлбэртэй цэцгийн савнууд

Олон цэцэгтэй айл үнэхээр сайхан уур амьсгалтай байх ч гэлээ, цэцгийн савнууд нь ижил байх нь чухал. Өөр өөр өнгө хэлбэртэй цэцгийн савнууд танай гэрийн үзэмжийг доройтуулна.

Хуучирсан гал тогооны алчуур

Хуучин, өөр өнгийн гал тогооны алчуур нь танай гэрийн дотоод заслыг маш хямдхан харагдуулдаг. Гал тогооныхоо хэв маягт тохирсон ижил төрлийн алчуур худалдаж аваарай.

Том хэмжээтэй гоёл чимэглэл

Том хэмжээтэй, сүр бараа ихтэй чимэглэл буюу сувенир нь гэрийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Иймд төрөл бүрийн сувинер худалдаж авахдаа болгоомжтой байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!