Сормуус хийлгэх шаардлагагүй: Эдгээр хүнс сормуусны ургалтыг дэмжиж, өтгөрүүлнэ

Сормуус нь бидний нүдийг илүү том, тод харагдуулдаг. Иймд эмэгтэй хүн бүр л урт сормуустай болохыг хүсч, тухайн хүслээ биелүүлэхээр төрөл бүрийн сормуус хийлгэдэг шүү дээ. Тэгвэл та заавал мөнгөө зарж, сормуус хийлгэхгүйгээр амар хялбар аргаар сормуусаа ургуулж болох юм. Чухам яаж гэдгийг доорх мэдээллээс мэдэж аваарай.

Өндөг

Давуу тал: Өндөг нь уургаар баялаг

Үс ба сормуус нь кератинаас бүрддэг. Уургаар баялаг хоол хүнс нь таны биед кератин үйлдвэрлэх амин хүчлийг зөв хэмжээгээр авахад тусалдаг байна. Та илүү их хэмжээгээр өндөг идэж, уургаар биеэ цэнэглэснээр сормуусаа ургуулж чадна гэсэн үг.

Салмон загас

Давуу тал: Салмон нь Омега-3 тосны хүчил, Д аминдэм, В витамины эх үүсвэр юм.

Омега-3 тосны хүчил нь таны сормуусыг унахаас хамгаалдаг. Д болон В витаминууд нь сормуусны ургалтыг сайжруулдаг.

Самар

Давуу тал: самар нь таны биеийг Омега-3 хүчил, Е витаминаар хангадаг.

Өөх тосны хүчил нь Е витаминтай хамт цус болон хүчилтөрөгчийг үсний уутанцар руу зөөдөг. Энэ нь цусны урсгалыг нэмэгдүүлж, үсний уутыг бэхжүүлдэг байна. Ингэснээр сормуусыг унахаас сэргийлж, ургалтыг дэмжих юм.

Брокколи

Давуу тал: Энэхүү ногоо нь А, С витамин агуулдаг.

Эдгээр витаминууд нь сормуус ургах, коллаген үйлдвэрлэхэд тустай. Жимс, хүнсний ногооны хальс нь таны сормуусыг урт, эрүүл болоход тусалдаг.

Мөөг

Давуу тал: Мөөг нь В3 витамины чухал эх үүсвэр юм.

Энэ нь таны цусны эргэлтийг сайжруулж, кератин үйлдвэрлэхэд тусалдаг. Витамин В3 нь сормуусны өсөлтийг өдөөж, хуурай, хэврэг сормуусыг эмчилнэ. Үүнээс улбаалж, сормуусны уналтыг багасгах юм.

Шош

Давуу тал: Шош нь А витамин, фолийн хүчил агуулдаг.

А аминдэм нь үсний уутанцар руу цусны урсгалыг нэмэгдүүлж, сормуусыг илүү өтгөн болгож, хуурайших, унахаас сэргийлдэг.

Бүхэл үр

Давуу тал: Бүхэл үр тариа нь В6 витамин, төмрөөр баялаг байдаг.

В6 витамин нь сормуусны өнгийг өгдөг пигмент болох меланиний үйлдвэрлэлийг өдөөдөг. Төмөр нь үсний уутанд хадгалагддаг бөгөөд сормуус тань суларч, унахаас сэргийлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!