Чихэрлэг тахиа хийх хамгийн амархан жор

Зуны халуун энэ өдрүүдэд аманд ороод л уусах, салахын аргагүй амттай чихэрлэг, исгэлэн тахиа хийх хамгийн амархан жорыг оруулж байна.

Орц:

  • Кетчуп
  • Уксус
  • Бор элсэн чихэр
  • Ханборгоцойн компот
  • Тахианы цээж мах
  • Гурил
  • Крахмал
  • Өндөг
  • Давс, хар перец, улаан перец
  • Сонгино
  • Амтат чинжүү

Хийх арга: 1. Тахианы цээж махаа дөрвөлжин дунд зэргийн хэмжээтэй хэрчиж бэлдэнэ.

2. Хэрчиж бэлдсэн тахианы махаа крахмалд өнхрүүлээд, дараа нь өндгөнд, сүүлд нь давс, перецтэй хольсон гуриланд өнхрүүлээд бага зэргийн тосонд шаргал болтол нь шарна. Махаа гүйцэт болсон эсэхийг мэдэхийг хүсвэл хамгийн том махыг хуваагаад голд нь ягаан өнгө бий эсэхийг шалгана. Нилэнхүйдээ шүүслэг цайвар байвал гүйцэт болсон гэсэн үг.

3. Одоо соусаа бэлдэцгээе. Сонгино, амтат чинжүүгээ тосонд зөөлөртөл нь хуураад, сармис, цагаан гаа амт оруулахаар нэмж хийж болно. одоо харин кетчуп, бор сахар, ханборгоцойн компот (жимс, жүүс хоёуланг нь)-оо хийж сайтар хутгаад өтгөртөл нь зөөлөн гал дээр буцалгана.

4. Өтгөн болтол нь (гэхдээ бүр ширгээж болохгүй шүү) буцалгасны дараагаар тахиагаа хийж соус тахианд бүрэн шингэтэл хутгана. Агшсан будаагаа таваглаад, сайхан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!