Эцэг эхчүүдийн хэлэх үг, хийх үйлдэл хоёр зөрөх нь хүүхдийн хүмүүжлийг буруу тийш зална

Эцэг эхчүүд амаараа л хүүхдээ сургаж, тэр ч болохгүй, ингэж болохгүй гэж зааж сургах ч, үйлдлээрээ эсрэгээр нь үзүүлдэг. Хүүхэд аав ээжийнхээ толь гэгддэг учир тэдний хийж байгааг даган дуурайх хандлагатай байдаг аж. Та хэчнээн хүүхдэдээ үглэж, энэ буруу гэж хэлэх ч, өөрөө тэр буруу гэсэн үйлдлээ хийдэг бол хүүхэд хэзээ ч үгийг тань сонсохгүй. Тэгвэл ийм байдалтайгаар ээж аавуудын хэлэх үг, хийх үйлдэл зөрөх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Хүүхдээ утас, таблет ашиглахаа боль гэж зандрах ч, өөрсдөө утаснаасаа огт салахгүй

Хүүхдэдээ ахмад настай хүмүүст тусал гэж заах ч, үйлдэл дээрээ тэднийг үл тоодог

Өөрөө эцэг эх нь гэж хүүхдэдээ хүндлүүлэхийг хүсэх ч, эргээд өөрийн аав ээжийгээ хүндэлдэггүй

Хүүхдээ ногоогоор шахах ч, өөрөө амттан, чипс ундаанаас татгалзахгүй

Хүүхдээ ном унш гэж загничихаад, өөрсдөө бүхэл оройжин зурагт үзнэ

Хүүхдээ муухай үг бүү хэл гэж зэмлэх ч, тэр муухай үгсийг өөрсдөөс нь сурсан гэдгийг мэдэхгүй

Өөрсдөө хэзээ ч замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй

Хүүхдээ төрөл бүрийн спортоор хичээллүүлэх ч, өөрсдийн бие галбиртаа огт анхаардаггүй

Хүүхдээ үнэнг ярьж байгаасай гэж хүсэх ч, өөрийнх нь амнаас унах худал үгс дуусахгүй

Танихгүй хүнтэй үг сольж болохгүй гэж заачихаад, өөрөө таньж мэдэхгүй хүнтэй дотно яриа өрнүүлнэ

Цэвэр цэмцгэр байхад хүүхдээ сургах ч, өөрөө цэвэрлэгээ хийлгүй хэдэн долоо хоног болох нь бий

Хүүхдээ шахаж оронд нь оруулсан ч, өөрсдөө хэд хүртэл ч хамаагүй кино үзэж сууна

Хүүхдээ хов ярьж болохгүй гэж сургах ээж хамгийн түрүүнд бусдыг өөчилж, муу ярьна

Иймд эцэг эхчүүд маань хүүхдээ ямар хүн болж төлөвшөөсэй гэж хүсч байна, өөрөө яг л тийм болох хэрэгтэй. Та ямар байна таны хүүхэд яг л тийм хүн болж төлөвшинө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!