Хулуу болон махны төгс хослол: Амттай хоолны жор

Үргэлж өнөөх л цуйван, будаатай хуурга, шөлөө хийж идсээр залхаж байна уу? Хоолны цэсэндээ шинэхэн амттай хоол оруулмаар байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ хулуугаар хийж болох хамгийн амттай хоолны жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Хулуу – 1 ширхэг
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 1 хумс
  • Лууван – 1 ширхэг
  • Мөөг
  • Сүүн крем – 2 халбага
  • Соё соус, давс, перец
  • Бяслаг

Хийх арга:

Хулуугаа хальслаад, маш нимгэн хэрчинэ. Хэрэв та нимгэн хэрчиж чадахгүй байвал ногоо хальслагчаар нимгэн зүсч болно. Хэрчсэн хулуун дээрээ багахан давс цацаад цааш тавиад, 15 минут байлгаарай.

Сонгиноо жижиглэн хэрчиж, татсан махтайгаа хольж базна. Лууван болон сармисаа үрж, махан дээрээ хийж, давс перецээр амталж ахин базаарай.

Одоо хулуун дээрээ махнаасаа тавьж бооно. Эдгээрийгээ шарах шүүгээний савандаа зурагт үзүүлсэнтэй ижил байдлаар өрж бэлтгэнэ.

Мөөгөө хэрчээд махтай хулуун дээрээ өрнө. Хэрэв та мөөгөнд дургүй бол үүнийгээ улаан лоолиор орлуулж болох юм. Сүүн кремээ, соё соус болон 100 мл устай хольж, махан дээрээ хийнэ.

Ингээд саваа тугалган цаасаар таглаж, 180 хэмд 40 минут жигнээрэй. Цаг нь болоход тугалган цаасаа авч, бяслагаа цацаад, буцаан шарах шүүгээндээ хийгээд, бяслагаа хайлах хүртэл байлгаарай. Ингээд л таны амттайхан хоол бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!