Түүхэн дэх хамгийн тансаг хийгээд шуугиан тарьсан хуримын даашинзууд

Хурим бол үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй, чухал хийгээд дурсамж дүүрэн өдөр билээ. Сүйт бүсгүйн өмссөн даашинз уригдан ирсэн зочдын харааг булааж, ярианы гол сэдэв болдог жамтай. Тэгвэл алдартай бүсгүйчүүдийн хуримын ёслол дээрээ өмссөн даашинз нь улс төрийн мэдээ шиг л орон даяар төдийгүй тив дэлхийг дамнан тархаж, хүн бүрийн сонорт хүрч, мэлмийг баясгадаг жамтай. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хамгийн их шуугиан тарьсан алдартнуудын хуримын даашинзыг танилцуулж байна.

Элизабет Тейлор

Элизабет Тейлор хэд хэдэн удаа хуримаа хийж байсан ч, түүний өмсөж байсан даашинз бүр нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан. Тэрээр анх 18 настай байхдаа гэрлэсэн бөгөөд Хелен Роузын бүтээсэн шүр сувдаар чимэглэсэн, чамин торгон даашинзаар гоёсон байв. Майкл Вилдингтэй хийсэн хуримын ёслолын үеэр Элизабет Тейлор хүрэм өмсөж, шинэ дүр төрхөөр амьдралаа шинээр эхэлж байгаагаа зарласан. Тэгвэл гурав дахь удаагаа хурим хийхдээ гоёмсог шар өнгийн даашинзыг, толгойн гоёлтой хослуулсан бол, Эдди Фишертэй хуримаа хийхдээ толгой дээгүүрээ нимгэн алчуур тохсон нь олон хүнд хариултгүй асуултыг өгсөн билээ.

Грейс Келли

Грейс Келлигийн хуримын ёслол дээрээ өмссөн даашинз нь маш алдартай. Гэхдээ хуримын ёслолын үеэр сольж өмссөн хоёр дахь даашинзыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хунтайж Рейнерийн гэргийн өмссөн цагаан нэхсэн торфетик даашинз нь илүү чамин, тансаг болохыг мэргэжлийн хүмүүс батладаг. Тиймдээ ч түүний энэхүү даашинзыг урлагийн музейд байршуулсан.

Брижит Бардот

Жүжигчин Жак Чарриертай хийсэн хоёрдахь хуримынхаа үеэр Брижитт дөрвөлжин хээтэй даавуу даашинз өмссөн байв. Энэхүү даашинзыг загвар зохион бүтээгч Жак Эстерель хийсэн бөгөөд оддын хуримын зургууд тухайн үеийн сэтгүүл, сонин болгон дээр хэвлэгджээ.

Лиза Миннелли

Лиза Миннелли 1967 онд хуримаа хийсэн бөгөөд тухайн үед түүний өмссөн даашинз нь цаг үеэсээ түрүүлж алхсан, онцгой содон байв. Учир нь тухайн үед бүсгүйчүүд богино, дэрвэгэр даашинз өмсдөг байсан бол Лиза торон цамцыг, урт шулуун банзалтай хослуулан өмссөн нь томоохон шуугиан дэгдээсэн билээ.

Бианка Жаггер

1971 онд Бианка нь гоёмсог хуримын даашинзны оронд гүн ухлаадастай хүрэм өмссөн байв. Мэдээж тухайн үед ийм төрлийн задгай хувцас өмсөх нь түгээмэл бус байсан учир хүн бүрийн харц түүнд тусч байсан төдийгүй багагүй хараал, шүүмжлэл ч хүртээд амжсан. Гэсэн ч энэ хувцаслалт нь түүний мэдрэмж, зан чанарыг сайн тодорхойлсон гэж үздэг бөгөөд хамгийн загварлаг хувцаслалтуудын тоонд зүй ёсоор багтдаг.

Мэрайя Кэри

Дуучин Томми Моттолатай 1993 онд хуримаа хийгээд хосууд 4 жилийн дараа салсан. Түүний өмссөн даашинзны хормой маш урт буюу 8 метрийн урттай байсан бөгөөд үүгээрээ шуугиан тариад амжсан. Хуримаа хийсний дараа Мэрайя Кэри даашинзаа зараагүй, музейд ч өгөөгүй.

Селин Дион

Хэдийгээр тэд хуримаа хийгээд 26 жил өнгөрч байгаа ч, дуучин бүсгүйн тухайн үед өмссөн даашинз өнөө хэр нь алдартай хэвээр байна. Хүмүүс тус даашинзыг түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй, тансаг даашинз хэмээн үздэг. Гол анхаарал татсан зүйл бол Селиний толгой дээрх их хэмжээний дагалдах хэрэгсэл байв. Энэ нь 2000 ширхэг Swarovski талст бөгөөд энэ нь ойролцоогоор 3 кг орчим жинтэй.

Кейт Мосс

Кейт Моссын хуримын ёслолын хувцсыг түүний найз Жон Галлиано урласан байна. Зелда Фицджеральдын дүр төрхөөс санаа авч тус даашинзыг бүтээсэн бөгөөд загвар өмсөгч бүсгүйн төгс галбир даашинзыг улам бүр амилуулжээ.

Миранда Керр

Миранда сүйт тавьсаныхаа дараа л ямар даашинз өмсөх тухайгаа бодож эхэлжээ. Ингээд эцэст нь Грейс Келлийн даашинзаас санаа авч, эгэл даруу боловч эрхэмсэг харагдах даашинз хийлгэсэн байна. Түүний хараа булаам даашинзыг Dior-ийн захирал Мариа Гразиа Чиури бүтээсэн аж.

Меган Маркл

Меган Маркл илүү дутуу чимэглэлгүй, цулгуй цагаан даашинз өмссөн. Гэхдээ үнэхээр эрхэмсэг, чамин харагдаж байгаа гэдэгтээ та ч бас санал нэгдэх бизээ. Тэрээр ханхүү Харритай уулзсан анхны болзоон дээрээ өмссөн цэнхэр өнгийн хувцаснаасаа багахан хэсгийг авч, даашинзандаа оруулсан гэсэн шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!