Ус болон сармисны нэгдэл таныг олон арван өвчнөөс салгана

40 жил амьдарсны дараа бидний бие төрөл бүрийн хүнд, хөнгөн өвчинд нэрвэгдэж эхэлдэг. Нэг ёсондоо дархлаа суларч, амархан бие сульдаж, өвдөөд эмнэлэгээс салахаа болиход хүрнэ. Гэхдээ энэ нь хүн бүрт ижил тохиолдохгүй. Эрүүл мэнддээ анхаардаг, өөртөө халамжтай, дархлаагаа сайн дэмждэг хүмүүсийн тухайд 40 биш, 60 нас хүрсэн ч барагтай л бол өвдөхгүй.

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ сармис ашиглаж хэрхэн эрүүл мэндээ аврах, өвчин зовлонгоос хол байх аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна. Анхаарлаа нааш нь хандуулаарай.

Хүний биед хамгийн хэрэгцээтэй, эрүүл мэндийг аварч чадах, төрөл бүрийн өвчнөөс таныг хамгаалах хүнсний ногоо бол яахын аргагүй сармис. Антиоксидантаар баялаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмжигч, төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг сармис нь олон төрлийн өвчинг эмчилнэ.

Үүнд:

  • атеросклероз
  • зүрх судасны өвчин
  • өөх тос хуримтлагдсан бие
  • хараа муудах
  • сонсгол муудах
  • толгой эргэх
  • нүд харанхуйлах
  • ханиад томуу
  • сульдах, ядрах
  • хавагнах
  • дархлаа сулрах
  • амьсгал давчдах зэрэг багтана. Нэг ёсондоо та зөвхөн сармисны тусламжтайгаар эдгээр асуудлаас салж чадна.

50 хумс сармисыг хальсалж бэлтгээрэй. Үүнийгээ буцалж нухаш болгоод, дээр нь нэг стакан буцалгаад хөргөсөн ус хийнэ. Савтай сармисны нухашаа дулаан газар тавьж, дээр нь цэвэрхэн даавуу тавьж, 3 хоног байлгаарай.

Дараа нь өнөөх цэвэрхэн даавуугаараа нухашаа шүүж, зөвхөн цэвэр шүүсийг нь тусдаа саванд хийж авна. Шүүсээ хөргөгчинд хийж хадгалаарай.

Та 8-10 дусал шүүсийг 1 халбага хүйтэн устай хольж уух бөгөөд өдөрт 3 удаа ууна. Ийм маягаар уусаар шүүсээ дуусгаарай. 5 жилийн дараа ахин нэг удаа энэхүү аргаар шүүс бэлтгэн ууж болно. Ходоодны шархлаатай, гэдэс дотрын асуудалтай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй. Мөн анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол сайн чанарын сармис сонгон авах явдал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!