39 эхнэр, 94 хүүхэдтэй эрийн сонирхолтой амьдрал

Дэлхий дээр төрөл бүрийн гэр бүл байх аж. Зарим нь өнөр өтгөн, зарим нь цөөхүүлээ гээд л. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хамгийн өнөр өтгөн буюу олон гишүүнтэй, нэгэн өвөрмөц гэр бүлийг танилцуулахаар бэлтгэлээ.

Зиона Чана гэгч 74 настай эр нь 39 эхнэр, 94 хүүхэд, 14 бэр, 34 ач зээтэй бөгөөд тэд дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүлээр нэрлэгддэг. Энэ олон эхнэрүүд дээрээс нь тэр олон хүүхдийг өсгөж тэжээнэ гэдэг бүтэшгүй мэт санагдах ч, үүнийг бодит амьдрал болгоод яг одоо оршиж байгаа хүн байна гээд боддоо. Гайхалтай биш гэж үү?

Бирм, Бангладештай хил залгаа оршдог Мизорамын Сэрчипийн дүүрэгт байрлах “Baktawng Tlangnuam” тосгонд тэд бүгд хамтдаа нэгэн дээвэр доор амьдардаг. Алсаас харахад ч сүр бараатай үзэгдэх 4 давхар 100 өрөөтэй байшин бол тэдний гэр. Эхнэрүүд нөхөртэйгээ ойр байрлах өрөөнд амьдарч, түүнийг халамжилж, нэгнээ хүндэлдэг. Гэрийн ажлуудаа эн тэнцүү хувааж аваад, аль болох асуудал, маргаан гаргахгүй, дэг журамтай амьдрахыг хичээдэг гэнэ.

Чана анхны эхнэртэйгээ 15 настайдаа гэрлэж байсан бол, сүүлийн эхнэртэйгээ 60 настайдаа гэр бүл болжээ. Түүний бага эхнэр тухайн үед ердөө 25 настай байсан аж. Чанагийн аав ч мөн 7 эхнэртэй байсан бөгөөд тэд үе удмаараа пологами буюу олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг шашинтай хүмүүс юм.

Тэдний гэр бүл нийтдээ 168 хүнээс бүрдэнэ. Өдөрт 100 кг будаа, 60 кг төмс, 40 кг тахианы махыг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд хоолоо охид болон ээжүүд жижүүрлэж хийдэг байна. Тэд хашаандаа бууцай, байцаа, цэцэгт байцаа, улаан чинжүү зэрэг ногоо тариалж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд охид гэрийн ажилдаа анхаардаг бол, хөвгүүд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг.

Мэдээж тэд сошиалд их алдартай. Энэ олон хүнийг тэжээж тэтгэнэ гэдэг тийм ч амар биш гэдэг нь тодорхой учир тэдний гэр бүлд дэлхийн өнцөг булан бүрээс олон олон хүмүүс тусламжийн гараа сунгаж, хүнс бараа зэргийг илгээдэг байна.

Чана гэр бүлийн гишүүдээ атгасан гар шиг байлгахыг хүсдэг. Тиймдээ ч эхнэртэй болсон хүүгээ хүртэл тусад нь гаргалгүй хажуудаа байлгаж, ахин нэг хүнээр бүл нэмлээ хэмээн талархаж, найр наадам хийдэг халуун дулаан гэр бүл аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!