Аманд ороод хайлах бяслагтай махан ороомог хийж сурцгаая

Бороотой өдөр гэртээ амарч сууна уу? Амралтыг илүү аз жаргалтай болгодог зүйл мэдээж хоол биш гэж үү? Тэгвэл тэр хоол нь энгийн нэг хоол биш, илүү амттай бас сонирхолтой байвал бүр догь. Өнөөдөр хоолонд дурлагсаддаа зориулж, тансаг махан ороомог хийх аргыг хүргэж байна.

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Бяслаг – 150 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Давс болон перец – амталгаагаар

Зуурмаг:

  • Сүү – 1 стакан
  • Өндөг – 2 ширхэг
  • Гурил – 10 халбага
  • Давс

Хийх арга:

Сонгиноо жижиглэн татаж, үүнийгээ татсан махан дээрээ хийнэ. Дээр нь нэг ширхэг өндөг болон давс перецээ хийж махаа базаарай. Ширээн дээрээ хүнсний скоч дэлгэж тавих бөгөөд хэд хэдэн удаа давхарлаж зузаан болгоно.

Үүн дээрээ махаа тараан, дөрвөлжин хэлбэртэй болгож дэвсээрэй. Одоо бяслагаа үрж, махан дээрээ цацна.

Ингээд хүнсний скочоо ашиглаж, махаа ороогоорой. Ороосон махаа хөргөгчинд хийж, 4 цаг амраах шаардлагатай.

Одоо соусаа бэлдэцгээе. Сүүн дээрээ өндөг, давсаа хийж сайтар хутгана. Гурилаа бага багаар хийж хутгах бөгөөд ямар нэгэн бөөн гурил үлдээж болохгүй.

Хөргөгчнөөс махаа гаргаж, 1 см өргөнтэй хэрчинэ. Хэрчсэн махаа соусандаа дүрж гаргаж ирээд, тосондоо шараарай. Дундаж гал дээр алтан шаргал болтол нь шарахад болох юм.

Махаа гүйцэт болгохын тулд хайруулын тавгаа таглаж, хэсэг жигнэж ч болох юм. Хамгийн гол нь галаа чангадуулж, хоолоо түлж болохгүй. Ингэснээр таны амттайхан махан ороомог бэлэн болж байгаа юм. Та үүнийг төрөл бүрийн ногооны салат, агшаасан будаа зэрэгтэй хольж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!