Ийм болохоор гэртээ хэзээ ч гуталтайгаа явж болохгүй!

Гэртээ гуталтайгаа орж, бохирдуулах хүн ховор. Гэвч зарим тохиолдолд бид гэрээс гарахдаа түлхүүр, утсаа мартсанаас болж, гуталтайгаа орон, хивсэн дээгүүрээ алхах нь бий. Харин энэ нь маш буруу үйлдэл болохыг судалгаагаар тогтоожээ.

“Гялс ороод гарчих юм чинь зүгээр” гэж өөрийгөө хуурах нь та болон таны гэр бүлийнхний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ингээд чухам ямар учраас гэртээ гуталтайгаа орж болохгүй шалтгааныг олж мэдэцгээе.

1. Ямар нөлөө үзүүлэх вэ?

Маш олон судалгаагаар, гадаа өмсөж байсан гуталтайгаа гэртээ орох нь бактерийг дамжуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. “Аризона”-гийн их сургуульд хийгдсэн судалгаагаар, гутланд 400 мянга гаруй тооны бактер хуримтлагддаг бөгөөд тэдгээрийн 96 хувь нь гутлын уланд наалдсан байдаг гэх дүгнэлт гаргажээ.

Бохир гуталнаас 27 хувийн халдварлах магадлалтай, бактерийн төрөлд багтсан “Friedlander” бактер нь шээсний замын халдварт өвчинг үүсгэдэг бол, “Serratia Ficaria” нь амьсгалын замын халдварт өвчнийг тараадаг байна.

Гадуур өмсдөг гуталтайгаа гэртээ ороход, нийт бактерийн 90-99 хувь нь гэрт үлдэж, үрждэг байна. Ялангуяа гадуур маш их алхсан, олон нийтийн ариун цэврийн өрөөгөөр орсон гуталтайгаа гэр рүүгээ орж болохгүй бөгөөд үүдэндээ шууд тайлах хэрэгтэй аж.

Учир нь олон нийтийн ариун цэврийн өрөөний нэг инч (2.54 см) квадрат талбайд гэхэд 2 сая гаруй бактер үржиж байдаг гэнэ.

Хьюстоны их сургуульд хийгдсэн судалгаагаар, гутлын уланд наалдсан бактерийн 39 хувь нь антибиотикийн эсрэг хүчтэй тэмцэлдэж, биед нэвтэрсэн даруйдаа суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдийг илрүүлдэг болохыг олж тогтоосон юм.

2. Хорт бодис

Гадаах хүлэмж, бордоо дээгүүр алхаж, гэртээ орж ирэхэд, гутал нь өөртөө их хэмжээний хорт бодисыг агуулж, гэрээр тараадаг байна.

Мөн хатуу хучилттай авто замтай ойролцоо гэртэй хүмүүс, хорт хавдартай болох магадлал харьцангуй өндөр байх аж. Учир нь тус зам дээгүүр тогтмол алхаж, гэртээ ирэхэд давирхайн бүрхүүлд агуулагддаг хорт бодис нь гутлын уланд хуримтлагдаж, гэрт нэвтэрдэг аж.

Энэ мэтчилэн таны явсан газар бүрээс хамаг муу муухай бүхэн нь гутлын уланд наалдаж, хуримтлагддаг тул, гуталтайгаа гэртээ орох нь олон төрлийн өвчинг гэр бүлийнхэндээ халдааж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

3. Шийдэл

Харин энэхүү аюулаас хэрхэн сэргийлэх аргыг танд дуулгая. Аризонагийн их сургуульд хийсэн судалгаагаар, гутлаа угааж цэвэрлэх нь бактерийн 90 хувийг устгадаг хэмээн үзжээ. Мөн хивс, шал зэргээ халдваргүйжүүлэх бодистой усаар тогтмол угааж, аюулаас сэргийлж болох юм.

Харин хамгийн баттай, боломжит арга бол гутлаа гэртээ ормогцоо, дөнгөж үүдэндээ тайлж, хүний гар хүрэхээс хол газар тавьж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!