Алдартай кинон дээрх дүрүүдийн нүүр будалт болон хувцаслалтын байж боломгүй алдаанууд

Мэдээж бүх зүйл нь төгс төгөлдөр кино хийнэ гэдэг боломжгүй зүйл. Бага зэрэг алдаа гарах нь байдаг л асуудал боловч, энгийн хүмүүс үүнийг төдийлөн анзаарахгүй. Харин шүүмжлэгчид, кино судлаачид киноны үзэгдэл нэг бүрийг нарийвчлан үзэж, жижиг гэлтгүй алдаа дутагдлыг бүгдийг олдог. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ кинон дээрх дүрүүдийн нүүр будалт болон хувцаслалтан дээр гаргасан алдаануудыг хүргэж байна.

  • Титаник 1912 онд живсэн. “Титаник” киног бодит явдлаас сэдэвлэж, тухайн үеийг тод харуулахаар бүтээсэн тул, бүх зүйл нь он цагтайгаа нийцэж байх ёстой. Гэтэл киноны гол дүр болох Рөүзийн нүүр будалт он цагтайгаа үл нийцнэ. Хэрэв үнэхээр 1910-аад оны үеийн нүүр будалтыг түүнд хийсэн бол уруул нь тод улаан, хацар нь тод ягаан байх ёстой бөгөөд тод хар сормуусны будаг, нүдний харандаа зэргийг бүр мартах хэрэгтэй болно.

  • “Doctor Strange” кинон дээр дүрүүд нь тархины мэс заслыг мэс заслын маскгүйгээр хийдэг. Бодит байдал дээр энэ нь боломжгүй юм.

  • Жүжигчин хүний гайхалтай дүр төрхийг бий болгохын тулд түүхэн хуулиудыг зөрчсөн нэгэн жишээг хүргье. Эртний Египетийн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг хатан хаан Клеопатрагийн түүх өдгөө дэлхий дахины хамгийн сонирхолтой түүхийн нэг байсаар ирсэн билээ. Зөвхөн эрчүүд улс орныг захиран сууж байсан тэр үед тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, хурц ухаанаа ашиглан хязгааргүй эрх мэдэл, алдар хүндийг бий болгож чадсан түүхэн эмэгтэй билээ. Тэгвэл түүний жинхэнэ дүр төрх ямар байсанг бид мэдэхгүй ч, зөвхөн Элизабет Тейлорийн бүтээсэн төрхөөр төсөөлсөөр ирсэн. Харин тухайн цаг үед ийм тод өнгөөр хувцсыг ингэж урлан өмсдөг байгаагүй.

  • “Александр” кинонд Анжелина Жоли гайхалтай харагддаг, гэхдээ энд зарим нэг зүйл буруу байгаа нь харамсалтай. Тухайн цаг үед хувцас ийм оёдолгүй, дээрээс нь хүмүүс бүс зүүгээгүй бол олны өмнө гарахыг цээрлэдэг байсан.

  • “To All the Boys I’ve Loved Before” кинон дээр гол дүр болох Лара Жейн цамцаа буруу харуулж өмссөн байх ч, ганцхан секундэд кадр солигдох явцад зөв харуулаад өмссөн байх аж.

  • “Silver Linings Playbook” кинонд Брэдли Купер шалан дээр сууж байхдаа гутлаа скочоор ороосон байна. Гэтэл сцен солигдоход түүний гутал ямар ч наалтгүй болсон байх бөгөөд Женнифер Лауранс гутлыг нь ахин скочоор ороож өгч байгаа харагдана.

  • “Мари Антуанетта” киноны зураг авалтын багийнхан тэр үеийн уур амьсгалыг дамжуулахыг хичээсэн боловч Рококогийн хэв маягийн гол шинж болох дэрвэгэр хормой, торон оруулгыг хангалттай нэмж өгч чадаагүй.

  • Мөн 18-р зуунд кет байгаагүй гэдэгт итгэлтэй байна шүү.

  • “Memoirs of a Geisha” кинон дээр цөөнгүй алдаа ажиглагдана. Гэхдээ үүнээс зөвхөн үсийг нь авч үзье. Гейшагийн үс бол амин сүнс нь гэж хэлж болохуйц бөгөөд үсээ төгс хэлбэрт оруулахын тулд 5-6 цагийг зарцуулдаг. Гэтэл кинон дээр тэр үнэт зүйл болсон үсийг зүгээр л дээш шуугаад орхисон нь багагүй шүүмжлэл дагуулсан билээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!