Надад хүүхдүүдээс илүү эхнэр минь чухал. Яагаад гэвэл…

Майк Берри бол зохиолч төдийгүй 8 хүүхдийн мундаг аав. Тэрээр саяхан Эхнэр минь надад хүүхдүүдээс илүү чухал гэх нийтлэл бичэж, энэ нь хүн бүрийн сэтгэлд нийцэж, шэйр хийгдэх болжээ. Тэр чухам юу гэж бичсэнг хамтдаа сонирхоцгооё.

Майк болон түүний эхнэр Кристин нар 8 хүүхэд өргөж аван, аз жаргалтайгаар амьдарч байгаа өнөр өтгөн гэр бүлийн хос багана юм. Тэд хуримаа хийгээд 17 жил болж байгаа бөгөөд бусад асуудал, бэрхшээлтэй тулгарсан гэр бүлүүдэд туслах зорилгоор нийгмийн идэвхтэй ажил хийдэг.

“Би өдөр бүр 20 цаг 30 минутанд өсвөр насны хоёр охиндоо өрөөндөө орохыг сануулдаг. 21 цаг болоход тэдэнд өрөөндөө орохыг ахин сануулна. Харин охид маань хариуд нь бид жоохон хүүхэд биш яагаад үргэлж өрөөндөө ор гээд байгаа юм гэдэг. Ингэх бүрт нь би тэдэнд “Ээж бид хоёр чинь бүхэл өдөржин нэгнийгээ харсангүй. Тус тусын ажилдаа төвлөрсөөр одоо л нэгэнтэйгээ цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо. Тиймээс ээж бид хоёрыгоо үлдээгээч” гэж гуйдаг. Харин охид минь нүдээ эргэлдүүлээд, хайр дурлалаа гэчихээд явдаг юм.

Бид эцэг эх болоод 15 жилийг ардаа үдсэн. Мэдээж урт хугацаа. Гэсэн ч бид хэзээ ч хүүхдүүддээ өөрсдийнхөө бүх цагийг зориулаад, хоёр биедээ хоосон үлддэггүй. Бид хариуцлага хүлээсэн эцэг эх ч гэсэн, эхнэр нөхөр гэдгээ хэзээ ч мартдаггүй. Хүүхдүүд юм чинь асуудал мундахгүй, тэдгээрийг шийдвэрлэх, зохицуулах гэж явсаар ядарч, хайр дурлал гээчийг хойш тавихыг хүсдэг цаг мөч тулгарч л байсан. Гэсэн ч бид нэгнийхээ хүч оруулагч витамин болж, хамтдаа зүтгэж, хайр халамжаа ч нэгэндээ өгсөөр, өнөө хүртэл аз жаргалтай, залуухан хос шиг амьдарч яваа хүмүүс.

Бидний хосын харилцаагаа хамгаалж, шинэхэн хэвээр хадгалж үлдэх 4 шалтгаан байдаг.

Эрүүл гэрлэлт бол амар амгалан, аз жаргалтай гэр бүлийн суурь

Хүүхдүүд танай гэр бүлийн тулгын чулуу биш. Гэр бүлийн хамгийн чухал хэсэг бол та болон таны эхнэр/нөхөр юм. Аав ээж хэр дотно, хоорондоо нийцтэй, аз жаргалтай байна тэр хэрээр гэр бүл халуун дулаан уур амьсгалтай болж ирдэг. Эхнэр нөхөр гэх нэрэн дээрээс л тэр гэр бүл босч ирдэг тул хэзээ ч буу өөрсдийн харилцаагаа умартаж, үр хүүхдээ нэгт тавьж байгаарай.

Хүүхдүүдээс өмнө “Бид” л байсан

Хүүхдүүд гарч ирэхээс өмнө зөвхөн “бид хоёр” л байсан. Бид нэг нэгэндээ дурлаж, бид хамтдаа хөгжилтэй бас жаргалтай дурсамж бүтээж, бид шөнөжин утсаар ярьж, бид гомдож туньж, бид санан шаналж, бид хайрласан. Тэр замын эхлэл дээр бид хоёр л байсан.

Хүүхдүүд явсны дараа ч “бид” л үлдэнэ

Мөнхөд үргэлжлэх юм гэж үгүй. Хүүхдүүд өсч томроно, үүрээ орхиод ниснэ. Тэр үед таны дэргэд өнөөх л эхнэр/нөхөр тань үлдэнэ. Яг л анх эхэлсэн шигээ, эргээд л та хоёр үлдэх болно. Яг л анхных шигээ хосын харилцаагаа хадгалж үлдэж чадвал, хүүхдүүд явсан ч, та хоёр жаргалтай, сэтгэл хоосрохгүй амьдарч чадна.

Хүүхдүүдийнхээ үлгэр дууриалал болно

Хүүхэд бол эцэг эхийн толь. Хэрүүл маргаантай, нэгнээ хэмлэж, үзэн яддаг эцэг эхтэйгээ гэр бүлд өссөн хүүхэд ямар болно гэж? Тэр ч бас тэр замаар л амьдрах хувь тохионо. Иймд хүүхдэдээ дурсамжтай хүүхэд нас, жаргалтай амьдрал бэлэглэхийн тулд эцэг эхийн нэгнээ гэх хайр хамгийн бат бөх байх хэрэгтэй. Ээжийгээ буруутгаж буй хүүгээсээ эхнэрээ өмөөр, хайрла.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!