Эмэгтэйчүүд илүү их брокколи идэх хэрэгтэй шалтгаанууд

Брокколи нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Энэ нь бас ханиад томуугийн эсрэг эм болох бөгөөд ядарсан биед маш сайн энерги өгдөг. Тэгвэл энэ бүгд брокколиний ерөнхий ашиг тус юм. Иймд та бүхэндээ брокколиний эмэгтэйчүүдийн биед үзүүлэх эерэг талуудыг танилцуулж байна.

Фолийн хүчлийн ач холбогдол

Фолийн хүчил бол бие махбодид хадгалагддаггүй В-ийн төрлийн витамины нэг бөгөөд бид үүнийг өдөр бүр биедээ авч байх ёстой. Энэхүү витамин нь цусны улаан эсийг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба үүний дутагдал нь цус багадалт үүсгэдэг.

Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд фолийн хүчлийг биедээ илүү их авч байх ёстой. Учир нь фолийн дутагдал нь ихэвчлэн ургийн гажиг үүсэх шалтгаан болдог. Иймд өдөр тутмын хэрэглээ нь 19-өөс дээш насны хүмүүст 400 мкг, жирэмсэн эмэгтэйчүүдэд 600 мкг, хөхүүл эмэгтэйчүүдэд 500 мкг байна. Тал аяга брокколи нь ойролцоогоор 125 мл фолийн хүчил агуулдаг.

Хөхний хорт хавдар

Цэвэршилтийн үед хөхний хорт хавдартай болох магадлалын талаар судалсан нэг судалгаагаар, цэцэгт байцаа, брокколи нь энэхүү эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ нь эмэгтэйчүүд брокколи илүү их хэрэглэх ёстой гол шалтгаануудын нэг юм.

Зөвхөн цэвэршилтийн үеийн хөхний хорт хавдар гэлтгүй бүх насны эмэгтэйчүүдэд тохиож болох энэ аюулт өвчнөөс сэргийлэхэд брокколи тус болно. Брокколи нь сульфорафан агуулдаг тул хөхний хавдар үүсэхээс сэргийлдэг.

Сэтгэл гутрал

Фолийн хүчлийг сэтгэл хямралын шинж тэмдгүүдтэй холбосон хэд хэдэн судалгаа байдаг. Судалгаанаас үзэхэд хоол хүнсний дэглэм дээрээ багахан ногоо, тэр дундаа брокколи нэмэхэд сэтгэл санаа тайвширч, амар амгалан болох нөхцөл бүрддэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!