Гэрийн тав тухтай байдалд саад болдог 12 зүйл

Мода эргэнэ гэж ярьдаг шиг гэрийн интерьер дизайн ч гэсэн өнгөрсөн жил трэнд болж байсан зүйл энэ жил аль хэдийн хоцрогдох нь энүүхэнд. Гэхдээ гэрийн дотоод засал, тохижилтонд муугаар нөлөөлдөг, зайлсхийх ёстой ерөнхий хэдэн дүрэм байдгийг танд хүргэе.

1. Буйдан, дэр хоёрын өнгө заавал ижил өнгөтэй байх албагүй

Гэрээ илүү орчин үеийнх мэт харагдуулахыг хүсвэл буйдангийн өнгөнөөс ондоо хэрнээ хоорондоо зохицохоор өнгөтэй болгоорой. Цайвар буйдан дээр тод ногоон, цайвар шаргал буйдан дээр цэнхэр эсвэл бор дэр, хар буйдан дээр цав цагаан эсвэл гялтганадаг дэр г.м

2. Дулаахан цагаан өнгийн гэрэлтүүлэг хийх

3. Байгалийн гэрлийг илүү их оруулах

Нарны тусгал нь өрөөг дулаацуулахаас гадна зайтай харагдуулдаг. Тиймээс унтлаганы өрөө биш л бол хэт хүнд, бараан хөшиг, тюль хийхээс татгалзах хэрэгтэй. Мөн цонхоо байнгын цэвэрхэн байлгах, цонхны хүрээгээ цэмцгэр байлгахаа мартуузай.

4. Эрээн мяраан, хүнд материалаас татгалзах

Хөшиг, ор, ширээний бүтээлэг юу ч байсан хэт эрээн байх нь “соц” нийгмийн үеийг санагдуулж, бохир бартаг бөгөөд нүдэнд хүйтэн байдал үүсгэдэг. Иймээс материалаа аль болох зөв сонгохыг хичээгээрэй.

5. Өнгөлөг, эрээн хананаас татгалзах

Өнгөөр эмульсдсэн, модон зэрэг ханууд нь хэдийгээр өнгө нэмдэг ч гэлээ буруу сонговол өрөөг тэр чигт нь муухай харагдуулах аюултай. Үүний оронд цэлгэр, цулгай ханан дээр уран зураг, толь өлгөвөл зай ихтэй харагдана.

6. Хоолны өрөөнд өндөр түшлэгтэй сандал байх зохимжгүй

Хэрвээ танай хоолны өрөө тийм ч том зайтай биш бол сандалнууд дунд зэргийн түшлэгтэй байхад л болно. хэт өндөр, толгойноос давсан түшлэг нь зайг илүү хоргодуулж, тухгүй байдал үүсгэдэг.

7. Бүх тавилга модон байх ч мөн зохимжгүй

Хэрвээ танай аль нэг өрөөний тавилга, ширээ сандал, хана зэрэг нь бүгд модон байвал аль нэгийг нь өөр материал бүхий тавилгаар сольсон нь дээр. Жинсэн малгай, жинсэн хүрэм, жинсэн өмд, жинсэн материалтай гуталтай хүн сайхан харагдахгүй нь лав… үүнтэй адил гэж бодоорой.

8. Хэтэрхий жижиг хивсэнцэр тавьснаас тавиагүй нь дээр

Хөлд тээглэхээс эхлээд ямар ч өрөөг угаалгын өрөө шиг харагдуулах муу талтай.

9. Угаалгын өрөөний тосгуураа энгийн, цагаан, шаазан байлгахаас татгалзаарай.

Одоо үед янз бүрийн хэлбэр хэмжээ, өнгө дүрстэй тосгуурууд байх болсон. Гантиг чулуун, байгалийн өнгөтэй тосгуур, алтлаг тосгуур, матте тосгуур зэргийг туршиж үзээрэй.

10. Ил галын дээр ТV өлгөх нь тохиромжгүй

Ил гал, камен зуух зэрэг нь халуун дулаан, тухтай мэдрэмж төрүүлдэг учраас энэ тайван мөчийг зурагтын дуу чимээнээс тусад нь байлгасан нь дээр гэж дизайнерууд үзэх болжээ.

11. Хиймэл цэцэг, ногоо байлгах хэрэггүй

Хямдхан ресторан шиг харагдахаас гадна тоосыг жинхэнэ цуглуулагч хогшил болж хувирна.

12. Олон ширхэгтэй буйдангийн үе ард хоцорсон

Диван, кресель гэж ярьдаг даа? Нэг урт буйдан, хоёр юмуу гурван талдаа жижиг сандлан буйдантай энэхүү сет нь орон сууцанд
тохиромжгүй, зай багатай давчуу харагдуулдаг бөгөөд яг л тавилгын дэлгүүр шиг харагддаг. Харин том зайтай амины орон сууцанд илүү зохимжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!