Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл

Сайхан сэтгэл болон эелдэг зан чанар нь, бусдын алдаа дутагдлыг засах үндэс юм.” хэмээн Английн дипломатч Ф.Честерфилд хэлж байжээ. Хүн төрөлхтний хөгжлийн явцдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл бол “соёл” юм.

Соёл зуунаас зуун дамжин, өнөөдрийг хүрсэн бөгөөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ орчин цагт заавал мэдэж байх ёстой, дагаж мөрдвөл зохилтой соёлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй.

1. Мөнгөтэй холбоотой зүйлс ярих хэрэггүй

Хэрвээ хэн нэгэн таниас “Хөөх, ямар гоё хувцас вэ? Хэдэн төгрөгөөр авсан бэ? гэж асуувал, түүнд найрсгаар “Хүн бэлэглэсэн юм аа.” гэж хариулаарай. Харин дараа нь ярианы сэдвээ өөрчлөх хэрэгтэй бөгөөд бүр болохгүй бол, “Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна.” гэж эелдгээр хэлэх хэрэгтэй.

2. Гоёл чимэглэл зүүхдээ анхаарах

Хэрвээ та бээлий өмсөхөөр бол, хуруундаа бөгж зүүгээд хэрэггүй. Харин бугуйвч зүүж болох юм. Түүнчлэн өглөөний уулзалтаас илүү оройн уулзалтан дээр үнэтэй гоёл чимэглэл зүүж байгаарай. Гэрлэсэн бүсгүйчүүд, очир эрдэнийг орой зүүхэд тохиромжтой байдаг. Харин гэр бүл болоогүй бүсгүйчүүд 0.25 караттай очир эрдэнэ зүүвэл болох аж.

3. Холбоо барилгүй айлд очих нь бүдүүлэг явдал

Айлд хэлэлгүй очих нь, бүдүүлэг хэлбэр бөгөөд гэрийн эздийг эвгүй байдалд оруулах нь бий. Учир нь хүмүүс гэртээ өөрсдийнхөөрөө ая тухтай байдаг шүү дээ. Магадгүй гэрийн эзэд гэрийнхээ халааттай байхыг ч үгүйсгэхгүй. Иймд очих гэж буй айл руугаа ямар нэгэн байдлаар холбоо барьсны дараа очоорой гэж зөвлөе.

4. Шүхрээ ажил дээрээ хатааж болохгүй

Шүхэр тань хичнээн норсон байлаа ч, албан газар болон өөр айлд дэлгэж, хатаах нь хамгийн бүдүүлэгт тооцогддог байна. Иймд танай албан байгууллагад шүхэр хатаах зориулалттай хэсэг байдаг бол, тэрхүү газарт шүхрээ тавьж, хатаагаарай.

5. Гялгар уутыг өөр зүйлд бүү хэрэглэ

Та гялгар уутыг зөвхөн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн болон гэр ахуйн эд зүйлс авахдаа ашиглаж байгаарай. Өөрөөр гялгар уутыг цүнх болгох, эсвэл бусад төрлийн зүйлсийг хийж, авч явах зэргээр ашиглах нь тийм ч сайхан харагддаггүй аж.

6. Том хэмжээтэй цүнхийг сандал дээр бүү тавь

Хэрвээ та дэгжин, хээнцэр гар цүнхийг биедээ авч явж байгаа бол, зөвхөн ширээн дээр тавьж болно. Мөн дунд зэргийн хэмжээтэй цүнхийг сандлын хажуугаас өлгөж болох юм. Харин өвөр дээрээ, эсвэл сандал дээр том хэмжээтэй цүнх тавих нь бүдүүлэг харагдуулдаг байна. Иймд түүнийг хувцасны өлгүүрт өлгөх хэрэгтэй.

7. Эрэгтэй хүн хайртай бүсгүйдээ туслах зорилгоор эмэгтэйчүүдийн 00-д орж болно

Эрэгтэй хүн хайртай бүсгүйдээ туслах үүднээс хүрэм, гадуур хувцсыг нь барьж зогсох нөхцөлд эмэгтэйчүүдийн 00 болон хувцас солих өрөөнд богино хугацаагаар орж болдог байна.

8. Малгай, бээлийгээ шууд тайлж болохгүй

Эмэгтэй хүн ямар нэгэн газар ороод, “шляп” малгай болон бээлийгээ шууд тайлж, тавьж болохгүй. Харин бусад төрлийн малгай болон хуруу гарсан бээлийг тайлж, тавих боломжтой байдаг. “Шляп” малгайг та доорх зурагнаас харж болно.

9. Урьсан хүн нь хоолны тооцоог хийх

Оройн зоог барьж, хамт хоолонд орсон тохиолдолд төлбөрийг урьсан хүн нь төлөх хэрэгтэй байдаг аж. Заавал эрчүүд дайлах ёстой гэх хоцрогдмол бодлоосоо салах хэрэгтэй гэдгийг танд зөвлөе.

10. Цахилгаан шатаар явах соёл

Эрэгтэй хүн, эсвэл цахилгаан шатанд хамгийн ойр зогсож байгаа хүн хамгийн түрүүнд цахилгаан шат руу орох ёстой байдаг.

11. Жолоочийн ард суух нь хамгийн нэр хүндтэйд тооцогддог

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс автомашинд зэрэгцээд сууж явсан нөхцөлд эрэгтэй хүн түрүүлж буугаад, эмэгтэйг машинаас буухад нь туслах хэрэгтэй. Мөн тухайн машиныг эрэгтэй хүн жолоодож байвал, эмэгтэй хүн түүний ард суух нь тохиромжтой. Энэ нь эмэгтэй хүнийг хүндэтгэж байгаагаас гадна, ая тухтай зорчиход тусалж буй хэрэг юм.

12. Олон нийтийн газар соёлтой байх

Кино театр, концертын танхим зэрэг олон нийтийн газруудад соёлч, боловсон байхыг эрхэмлэх хэрэгтэй. Тухайлбал, тасалбар дээрх суудлын дагуу суух, нялх хүүхэд дагуулж ирэхгүй байх гэх мэт.

Түүнчлэн нийтийн бие засах газраар үйлчлүүлсэн бол, цэвэрхэн бие засахыг хичээгээрэй. Хэдийгээр энэ нь таны хувийн өмч биш хэдий ч, улс орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа багахан хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоорой.

13. Хайртай, дотны хүмүүсээ бусдад бүү муул

Зайлшгүй мөрдлөг болгох ёстой чухал нэг соёл бол, ойр дотны хүмүүсээ бусдад муулахгүй байх явдал юм. Ихэнх хүмүүс сүйдтэй асуудал болоогүй байхад нэгэндээ гомдоллож, бусдад хайртай, дотныхоо хүний тухай таагүй үг хэлдэг.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа та түүнтэй эвлэрч болно шүү дээ. Тэр үед таны бодол тэр даруй өөрчлөгдөж болох хэдий ч, ойр дотны хүний тань тухай бусдын сөрөг бодол өөрчлөгдөх нь юу л бол…

14. 12-оос дээш настай хүнийг та гэж хүндэтгэх

Хэрвээ та жолооч, зөөгч, эмч гэх мэт олон нийттэй харилцах ажил хийдэг бол, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах хэрэгтэй юм. Тэр ч бүү хэл, 12-18 настай хүүхдүүдийг хүндэтгэн, та гэж дуудах ёстой болохыг анхаараарай. Хэрвээ тэд гайхаж, өөдөөс тань “Намайг та гэж дуудсан уу?” гэж асуувал, “Тийм ээ, би таныг та гэж дуудлаа.” гэж хариулаарай.

15. Хүүхдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшиж байх

Таны хүүхэд нас биед хүрч, тусдаа өрөөнд амьдрах болсон бол, өрөөнд нь орохдоо хаалгыг нь байнга тогшиж, зөвшөөрөл авч, орж байгаарай.

16. Эмнэлгийн санал болгож буй хоолноос татгалзах нь бүдүүлэгт тооцогдоно

Та зөв хооллолтын дэглэм баримталж байх үедээ эмнэлэгт эмчлүүлэхээр хэвтлээ гэж бодъё. Тэгвэл энэ үед эмнэлгийн зүгээс санал болгох хоол хүнсийг идэхгүй хэмээн татгалзах нь бүдүүлэгт тооцогддог байна.

17. Өөртөө тохируулан зөв хувцаслах

Та улирал, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж байгаарай. Өвлийн хүйтэнд нимгэн хувцастай даарч зогсох нэгнээс зузаан хувцасласан хүмүүс нүдэнд илүү дулаахан, соёлтой харагддаг байна.

18. Хүрэмний доод талын товчийг тайлах

Америкт ковбойчууд хүрэмнийхээ доод талын товчийг товчилдоггүй гэх ойлголт байдаг бол, Их Британид зөвхөн эрх мэдэлтнүүд хүрэмнийхээ доод талын товчлуурыг товчилдоггүй гэж үздэг байна. Түүнчлэн Английн хаан 7-р Эдвард энэ загварын хувцсыг анх захиалгаар хийлгүүлж байсан гэдэг. Учир нь тэрээр махлаг хүн байсан бөгөөд доод талынх нь товчийг товчилдоггүй байв.

Хэрвээ та хүрэм өмссөн бол, суух үедээ доод талын товчийг нь заавал тайлж байгаарай.

19. Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ утсаа ширээн дээр бүү тавь

Хэдийгээр гар утас өнөөдөр бидний амьдралыг шийдэхэд ихээхэн тус хүргэж байгаа ч гэлээ, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ ширээн дээр гар утсаа бүү тавьж байгаарай. Энэ нь бусдад тав тухгүй мэдрэмжийг төрүүлэх нь бий. Эсвэл утасныхаа дууг хааж, “Фэйсбүүк”-ээ гаргахыг танд зөвлөе.

20. Дараах 9 зүйлийг нууц хэвээр үлдээх

Үүнд нас, хөрөнгө чинээ, гэр бүл, шашин шүтлэг, эрүүл мэндийн асуудал, хайр дурлал, дуртай бэлэг, нэр төр болон үзэл бодол багтана. Хэрвээ та хэн нэгнийг төдийлөн сайн таньдаггүй, эсвэл танилцаж амжаагүй байгаа бол, эдгээр 9 зүйлийг нууц хэвээр нь үлдээх хэрэгтэй аж. Ингэснээр та бусдад хувийн мэдээллээ алдахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!