Гал тогоонд өнгөрүүлэх цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй болгох аргууд: Заавал туршиж үзээрэй

Хоол хийх урлаг болсон төдийгүй бид гал тогоонд өнгөрүүлэх цагаа ухаалгаар бас үр дүнтэйгээр өнгөрүүлэх хэрэгтэй биш гэж үү? Иймд гал тогоонд, тэр дундаа хоол хийхэд ашиглаж болох сонирхолтой лайфхакуудыг сурч аваарай. Таны цаг завыг хэмнээд зогсохгүй стресс бухимдлаас сэргийлэх болно. Хамтдаа суралцацгаая.

Амттай өглөөний цай

Талх болон хуудсан бяслаг ашиглаж амттай өглөөний цай бэлтгэж сураарай. Талхны захуудыг хэрчиж авна. Дээр нь хуудсан бяслагаа тааруулж тавиад, орооно. Үүнийгээ тослосон хайруулын тавганд хийж, хөнгөн шараад аваарай. Ингээд л амттайхан шарсан талхаа төрөл бүрийн соустай хольж идэж болно.

Өндөг чанах хялбар арга

Өндөг чанах амархан. Гэхдээ заримдаа саванд хийсэн ус буцлахыг хүлээж суух цаг гардаггүй шүү дээ. Тэгвэл богино хугацаанд өндөг чанах аргыг зааж өгье. Хайруулын тавганд ус хийж хурдхан буцалгаад, дотор нь өндгөө хийж таглаад чанаарай. 5-8 минутын дотор таны хүссэн өндөг бэлэн болсон байх болно.

Төгс шарсан өндөг, хиам

Өндөг хиам шарж идэхээр шийдсэн бол, эхлээд хиамаа 4 хэсэгт хувааж хайруулын тавганд байрлуул. Одоо дээр нь өндгөө болгоомжтой гэгч нь хагалж тавиарай. Ингэснээр өндөгний цагаан ийш тийш урсаж шарагдахгүй бөгөөд зөвхөн хиаман дээр тогтож илүү амттай болох юм.

Банш чимхэх хялбар арга

Банг чимхэх тийм ч хялбар биш. Иймд үүнийг хялбар аргаар шийдвэрлэж сурах хэрэгтэй биш гэж үү? Танд ёроолдоо хэлбэртэй шил буюу лонх хэрэг болно. Үүгээрээ мах хийсэн гурилаа дараад дараад явахад болно.

Өндөг шарах сонирхолтой арга

Өндгөө хөлдөөгчинд хийж хөлдөө. Дараа нь хальслаад нимгэн нимгэн хэрчиэрэй. Одоо харин хайруулын тавганд хийгээд шараад үздээ. Та олон бяхцан шарсан өндөгтэй болох болно. Нэг өндгийг олон жижиг өндөг болгож байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!