АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ямар хоол иддэг вэ?

Үл хөдлөх хөрөнгийн магнат, Нью-Йоркоос гаралтай бизнесмэн, мэдээж одоо бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп магадгүй 21-р зууны хамгийн их шуугиан дэгдээгч, массыг хуваагч эрхэм байх. Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулыг хойшлуулах санал гаргасан тэрбээр амьдралын бөгөөд өөр бусад этгээд хэв маягаараа үргэлж л олон нийтийн анхаарлыг татаж байдаг. Тэгвэл түүний этгээд, онцгой хоолны цэстэй танилцацгаая.

1. АНУ-ын төрийн тэргүүн зүгээр л нэг бургерт дуртай гэж үү?

Түргэн хоол бол түүний байнгын хэрэглээ. Ялангуяа түргэн хоолны томоохон сүлжээ МакДоналдсын үнэнч хэрэглэгч гэнэ. Тэр тусмаа МакДоналдсын “Fish Delight” хэмээх загасны махтай бургерт “нугасгүй” гэж хэлж байжээ.

2. “KFC” ч идэх дуртай

2016 онд тэрээр өөрийн твитертээ хувийн усан онгоцон дээрээ амрангаа KFC-ийн багц хоол тавьсан зургаа нийтэлсэн юм. Тэгэхдээ бүр зэвэрдэггүй ган материалтай, үнэтэй хутга сэрээний комоор 20 долларын тахианы мах идэж байсан нь хүмүүст бүр ч сонин санагдсан байж таарна.

3. Түлэнхий стейк

Шаржигнасан хайрс тогттол нь шарсан, бага зэрэг түлэнхий амт орсон стейкэнд мөн дуртай гэнэ. Хэт болгосон мах нь ой тогтоолт муутгах, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй талаарх судалгаа байдаг. Гэвч юу сайхан дур сайхан… Их гүрний тэргүүнийг иймэрхүү судалгаа хориглож дийлнэ гэж үү?

4. Тако

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр тэрээр өөрийн Трамп Тауртээ тако идэж буй зургаа мөн сошиалд байршуулсан байдаг. Энэ үйлдлээрээ Латин Америкчууд болон баруун эргийнхний итгэлийг олж авах гэсэн хүсэлтэй байгаагаа давхар уламжилсан юм.

5. Тэр ямар ч төрлийн согтууруулах ундаа хэрэглэдэггүй

Түүний төрсөн ах Фрэд Трамп нь 41 насандаа архины хэт их хэрэглээнээс болоод нас баржээ. Үүнээс сургамж авсан Трамп огт архи хэрэглэж, амсаж ч үзээгүй гэдэг. Гэхдээ 2017 онд тэрээр энэхүү алтан дүрмээ зөрчиж, НҮБ-ийн хурлын дараах уулзалтын үеэр улаан дарс шимэн ууж байсан гэдэг.

6. Бургер кинг

Флорида мужид илтгэл тавьсны дараагаар тэрээр жолоочоо гүйлгэн ойрхон Бургер Кинг-ийн салбараас бүх ажилчдаа цадах хэмжээний бургер, шарсан төмс, наггетс авч “хага”дайлж байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй түүнийг сонгуульд ялалт байгуулсны дараахан Оросын Бургер Кингийн салбар Трампын нэр бүхий “Ууртай Воппер” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ гаргаж, түүнд баяр хүргэж байжээ.

7. Пиццанд дуртай. Гэхдээ…

Тэрээр ямар ч пиццаны дээд талыг хусаж идээд гурилыг нь үлдээчихдэг зуршилтай. Мөн үүнээс гадна Трамп цөцгий, интоортой зайрмаганд дуртай гэнэ.

8. Татсан махтай хавчуургатай талх

Ер нь түүний хоолны дуршил түргэн хоол талдаа байгааг анзаарч байна уу? Цагаан ордны тогооч нар түүний ихэнх хоолонд татсан мах оруулдаг байна.

9. Дэглэмийн Кола

Мэдээж ийм их хэмжээний түргэн хоол идэж байхад тэдгээрийг усаар шингээх нь байж болшгүй зүйл. харин тэрбээр өдөрт дор хаяж 2 кола уудаг гэнэ. Төрийн тэргүүн мөртлөө үлгэр дууриалалгүй хоолны дэглэмтэйг нь заримдаа гайхмаар…

10. Тэр өглөөний цай огт уудаггүй

Америкчуудын хувьд өглөөний цай гэдэг нь овьёос, сүү, бэлэн өглөөний цай буюу сүүнд дэвтээж иддэг эрдэнэ шишийн жигнэмэг юм. Хааяахан өглөөний цай уухаар бол гахайн шарсан мах, өндөг л иддэг зуршилтай ажээ.

11. Мэдээж үнэтэй ресторануудад хооллох дуртай

Ажлын шаардлагаас үүдэн улс төрчид, урлаг соёлынхон, гадны улсуудын зочид төлөөлөгчид, заримдаа бүр эсрэг намынхантайгаа хүртэл хотын хамгийн үнэтэй, тансаг ресторануудад хооллодог. Мэдээж түүний захиалдаг хоолнуудын орцонд шарсан төмс, бага зэрэг түлэгдсэн мах байнга ордог ажээ.

12. Амттанд ч мөн нугасгүй

Төмсний чипс, шоколадтай жигнэмэг, бяслагтай жигнэмэгийг ихэнхдээ идэж явдаг.

13. Түүний дургүй хоолнууд

Сүши, хүнсний ногоо, даршилсан ногоонд хамгийн дургүй. 90-ээд оны үед Японоор аялж явахдаа “балиар түүхий загас идэхгүй” хэмээж оронд нь гамбургер захиалсан гэх яриа байдаг.

14. Бүх хүнд түргэн хоол

Өөрөө учиргүй дуртай учраас тэрээр 2019 онд Цагаан ордонд зочилсон хөлбөмбөгийн багийнханд ширээ дүүрэн бургер захиалсан байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!