Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс ямар учиртай вэ?

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг ч яг яагаад эд юмс ийм байдгийг огт мэддэггүй хэрнээ хэрэглэсээр л байдаг. Өмнө нь бид танд энэхүү мэдээллийн эхний хэсгийг хүргэж байсан билээ. Харин одоо үлдсэн хэсгийг хүлээн авна уу.

1. Малгайн цацаг

Өвлийн малгайны орой дээр нь байдаг бондгор зөвхөн эгдүүтэй, хөөрхөн харагдахад зориулагдсан гэж бодож байна уу? Анх энэ малгайг далайчид өмсдөг байжээ. Тэд усан онгоцны намхан тааз болон дарвууланд толгойгоо цохихоос сэргийлэн малгайндаа илүү овгор цацаг хийж хамгаалдаг байв.

2. Дэвтрийн хажуугийн шугам

Тэмдэглэлийн дэвтэр болон хичээлийн дэвтрийн хажуугийн шугам нь анхнаасаа дүн тавихад л зориулагдсан эд биш ээ. Дээр үед бараг айл болгонд хулганын үүр байдаг, тэдгээр нь цаас номыг тэсгээдэггүй мэрчихдэг байж. Харин тэднээс чухал баримт бичиг сэлтээ хамгаалахын тулд ядаж бичигтэй хэсгийг түрүүлж мэрүүлэхгүй байх үүднээс хажуугийн босоо шугам татаж эхэлжээ.

3. Гуулин хаалганы бариул

Ихэнх хаалганы бариулууд гуулиар хийгдсэн байдаг бөгөөд энэ нь бактер үржих чадварыг бууруулдаг байна.

4. Пальтоны ард байдаг тал бүс

Дээр үед цэргүүдийн дүрэмт хувцас нь нөмрөхөөр хөнжил ч болдог, хүйтэнд даарахгүй алхахад нь хэрэгтэй их зузаан, нэлмэгэр байдаг байж. Харин үүндээ бүдэрчихгүйхэн шиг алхахын тулд тогтоон барьж байх бүс хэрэгтэй болсноор ийм хагас бүс хаддаг болжээ.

5. Балны таган дээрх нүх

Тосон балны зөөлхөн тагийг ямар ч шалтгаангүйгээр зажилдаг л биз дээ? (Гэхдээ зажилж байгаарай гэсэн үг биш шүү. Ер нь зажлах ямар ч шаардлагагүй). Энэ тохиолдолд хүмүүс санамсаргүйгээр зажилж байгааг хахах, цаашлаад амь эрсдэх ч аюултай байдаг. Тиймээс хүмүүсийг хахсан үед амьсгалах агаар оруулах гэж ийм нүх гаргасан гэнэ. Итгэх үгүй нь таны хэрэг.

6. Шарах шүүгээний доод талын шургуулга

Энэ шургуулганд айл болгон төмс ногоо, эсвэл гал тогооны хэрэгслүүдээ хийдэг л биз дээ? Гэвч зориулалт нь тэс өөр байхаар хийгджээ. Шарах шүүгээнээс дөнгөж гаргасан хоолоо хөргөхгүйн тулд түр хийх зориулалттай аж.

7. Иштэй чихэрний ишин дээрх жижиг нүх

Багадаа чихрээ идэж дуусгачихаад энэ нүхээр шүгэлдэж үлээх гээд бүтэлгүйтсэн хэдэн хүн байгаа бол? Гэвч энэ нь шүгэлдэх зориулалттай эд огтхон ч биш. Халуун хайлмаг болсон чихрийг ишинд нь цутгах үед хамгийн эхлээд энэ нүхрүү орж бүхэл чихрийг нарийхан ишин дээр барьцалдаж тогтох боломжтой болгодог байна.

8. Модон өлгүүр

Зарим өлгүүр хуванцар, зарим нь төмөр байхад, зарим нь яагаад модон байдаг вэ? Хүмүүс бодохдоо чанар сайтай, арай илүү үнэтэй гэж боддог байх. Гэвч модон өлгүүрийг зөвхөн хуш модоор л хийдэг. Үнэр анхилам бөгөөд цагаан эрвээхэй, элдэв янзын хорхой шавж цуглуулдаггүй тул өвлийн хувцас, үслэг эдлэл, ноос ноолууран хувцсыг модон өлгүүрэнд өлгөхөд тохиромжтой.

9. Шүдний оонд байдаг 3 өнгө

Цагаан өнгө нь амны хөндийг цэвэрлэх, цэнхэр өнгө нь амьсгалыг цэнгэгжүүлж эвгүй үнэрийг дарах үүрэгтэй бол сүүлд нэмэгдсэн улаан өнгө нь буйлны өвчлөлийг хянах зориулалттай ажээ. Гэсэн хэдий ч өнөө үед цагаан болон саарал, бор өнгөтэй эмийн ургамлын найрлагатай оонууд үйлдвэрлэгдэж дээрх гурвалсан үйлчилгээг бүгдийг нь багтаах болсон билээ.

10. “Toblerone” шоколад

Хүн болгон энэ шоколадыг Швейцарийнх учраас Альпийн нурууд шиг хэлбэртэй гэж боддог байх. Харин зүгээр л хугалж идэхэд амархан учраас ийм шийдэлтэй хийсэн гэнэ.

11. Урсдаг шатны хажуугийн шүүр

Энэ бол гутал арчих зориулалттай шүүр огтхон ч биш. Харин зорчигчдыг шатны ирмэгтэй хэт ойрхон байж хувцсаа хавчуулахаас сэргийлсэн, нэг ёсны хамгаалалт юм. урсдаг шатанд хувцас, гутал нэг орооцолдсон тохиолдолд маш аюултай байдгийг та олон бичлэгнээс нүдээрээ үзсэн байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!