Яагаад өдөр болгон зөгийн балтай ус уух ёстой вэ?

Зөгийн балтай ус уух нь сайн гэдгийг л мэддэг ч, яг юунд сайн, ямар нөлөө үзүүлдгийг мэддэггүй юм биш биз? Тэгвэл ийм олон ашиг тустай байх нь…

1. Гэдэс дүүрэлтийг багасгана

Хэрвээ та илүүдэл жинтэй биш ч, хоол идсэний дараа хэхэрдэг, хийгээ гаргадаг бол зөгийн балтай ус тогтмол ууснаар гэдэсний хий багасаж, гэдэс дүүрэх зовиурыг намдаана.

2. Дархлааг дэмжинэ

Органик зөгийн баланд маш олон төрлийн эрдэс бодис агуулагддаг тул бактериас хамгаалж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.

3. Хорт бодисыг гадагшлуулна

Зөгийн балтай бүлээн усан дээр ганц зүсэм нимбэг нэмчихвэл Детокс ус л гэсэн үг.

4. Арьсыг дотроос нь цэвэрлэж, цэвэрхэн толигор болгоно

Ходоодны хүчлийг тэнцүүлж, хоолны шингэлтийг хурдасгадаг учраас нүүрэн дээр элдэв батга гарахаас сэргийлж, тогтмол хэрэглэвэл дотор эрхтнийг байнгын эрүүл байлгаж чадна.

5. Жин хасахад бодит нөлөө үзүүлнэ

Зөгийн баланд байгалийн жинхэнэ органик элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь нунтаг сахартай адилгүй. Тиймээс ганцхан ус ч биш, цай, кофе, хоолондоо сахарны оронд зөгийн бал хэрэглэх нь 64 хувиар тураах үйлчилгээг үзүүлнэ гэх судалгаа гарчээ.

6. Ханиад эмчилнэ

Зөгийн балтай халуун ус, сүү зэрэг нь хоолойны үрэвсэл, сэрвэгнэхийг намдааж, вирусын гаралтай ханиадыг эмчлэхэд тус болно. юун түрүүнд антибиотек уухаас илүүтэй байгалийн гаралтай аргуудыг туршиж үзээрэй. Мөн цээж нь хэржигнэж байгаа хүнд зөгийн балны татлага ч тус болдог.

7. Цусан дахь сахарын хэмжээг багасгана

Зөвхөн сахар ч биш, холестрины хэмжээг ч мөн багасгадаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!