Бейрутад болсон аймшигт дэлбэрэлтийн дараах нүд халтирам дүр зураг

Өнгөрөгч Мягмар гарагт буюу 8 сарын 4-ны өдөр Ливан улсын нийслэл хотод томоохон дэлбэрэлт болж, их хэмжээний сүйрэл тохиосон. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүн амь насаа алдаж, 4000 гаруй хүн хүнд хөнгөн бэртэл аваад байгааг “Associated Press” агентлагаас мэдээллээд байна.

Дэлбэрэлт болсон Бейрут боомтын орчим асар их хэмжээний тоос босч, үзэгдэх орчин хязгаардлагдсан тул гэрэл зурагчид байдал намжсаны дараа хотын байдал ямар байгааг дэлхий нийтэд мэдэгдэхээр ажилдаа гарцгаажээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул ойр орчмын томоохон барилга байгууламжуудыг нурааж, машинуудыг хөмөрч, хүмүүсийн аминд хүртэл хүрсэн байна.

Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Ливаны Ерөнхий аюулгүй байдлын газрын дарга Аббас Ибрахим боомтод хадгалагдаж байсан тэсрэх материалаас болсон байж магадгүй хэмээжээ.

Дэлбэрэлтийн дараа бий болсон ягаан утаа

Дэлбэрэлтийн дараах боомтын дүр зураг

Дэлбэрэлтээс болж эвдэрч сүйрсэн машинууд тоолж баршгүй олон байв

Бейрутын боомтод хүчтэй дэлбэрэлт болсны дараа барилгуудын фасад нурж, цонхууд нь хагарчээ

Ливаны армийн цэргүүд дэлбэрэлт болсон газар ажиллаж байна

Хүнд гэмтэл авсан эмэгтэйд ойр орчмын хүмүүс туслалцаа үзүүлж буй дүр зураг

Дэлбэрэлт болсны дараа Бурж Абу Хайдар дахь айлын төрх байдал

Дэлбэрэлтийн дараа шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэв

Аюулгүй газрыг зорин, амь насаа аврахыг хичээж буй хүмүүсийн цуваа үл тасрана

Хүнд гэмтэл авсан эр хаачихаа үл мэдэн балмагдан зогсоно

Аймшигт дэлбэрэлтийн дараа алга болсон хүмүүсийн тоо минут тутамд нэмэгдэж, гэр бүлийн гишүүдээ, хамаатан саданаа хайж байгаа хүмүүсийн цуваа эмнэлгийн хүлээн авахыг дүүргээд байгаа аж. Мөн телевиз болон радиогоор алга болсон хүмүүсийн зар зогсолтгүй явж байгаа юм байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!