Хогийн цэг рүү ачигдах гэж байсан хоёр сандлыг өөрчилж, хэд дахин илүү үнэ хүргэж чаджээ

Хүмүүс амьдрал хэцүү байна, мөнгө алга гэсэн мөртлөө хэмнэлтийг хийж чаддаггүй. Энэ нь тэдний залхууралтай холбогдох нь бий. Ажилч хичээнгүй хүмүүс хуучин сандлаа хаяхын оронд өөрчилж, илүү үзэмжтэй болгоод үүнийгээ мөнгө болгож чадна. Үүний нэгээхэн жишээг танд хүргэж байна.

Нэгэн залуу хадам ээжийнхээ хэрэглэхээ болиод хаях гэж байсан хуучин түшлэгтэй сандлуудыг авсан байна. Үүнийгээ харин зовох зүйлгүйгээр урт сандал болгон засварлаад, үнэ хүргээд зарсан аж.

Эхлээд сандлаа цагаан өнгөөр цэвэрхэн гэгч нь будаж бэлтгэжээ. Дараа нь хоёр сандлыг холбох гол хэсгийг модоор урлаж, холбосон байна.

Одоо харин сандалны суудал хэсгийг тохируулж тайрсан модоор хучиж, хүн суухад тухтай байхаар сайтар үрж бэлтгээд, сандалтайгаа холбож өгсөн аж. Мэдээж дан цулгуй мод таагүй харагдах учир өнгийг ч өөрчлөхөө мартсангүй.

Ингээд эцсийн үр дүнд хэдхэн цагийн дотор өнөөх хогийн цэг рүү ачигдах гэж байсан сандал ийм үзэмжтэй урт сандал болж хувирсан байх юм.

Та ч бас гэрийн тавилга эд зүйлсээ шууд л гаргаж хаях тухай бодохоос өмнө эхлээд засварлаж, янзалж болох эсэхийг нэг хараад үзээрэй. Энэ нь танд бодит хэмнэлт болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!