Өндөг, помидортой хуурга хийх маш амархан арга

Хятад явахдаа, эсвэл хятад ресторанд орохдоо хамгийн түрүүнд захиалдаг хөнгөн хоол бол мэдээж өндөг помидортой хуурга. Маш гоё амттай, идээд л баймаар санагддаг л биз дээ? Тэгвэл гэрийн нөхцөлд ингэж хийдэг байх нь ээ. Сураад аваарай.

Орц:

  • Улаан лооль – 500 гр
  • Ногоон сонгино
  • Өндөг 4 ширхэг
  • Давс
  • Гүнжидийн тос
  • Ургамлын тос
  • Сахар

Хийх арга:

1. Улаан лоолио жижиг хэрчинэ.

2. Өндөгөө хагалж холиод амтлах хэмжээгээрээ давс, тал халбага гүнжидийн тос, будааны цуу бага зэргийг хийгээд хутгана.

3. Өндөгөө хайраад, биежиж амжихаас нь өмнө хутгаарай.

4. Өндөгөө түр өөр тавганд хийж тавиад, улаан лоолио ногоон сонгинотой хуурна. Сахар, давс, бага зэргийн ус хийгээд, дээрээс нь болсон өндөгөө хийнэ.

5. Усыг нь ширгэтэл буцалгаад галаа унтраагаарай.

6. Будаатай, талхтай хольж идвэл амттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!