Бейрутын дэлбэрэлтийн үеэр авсан хуримын зураг

Хуримын гэрэл зурагчин Махмуд Накибийг өнгөрсөн мягмар гарагт Бейрутын хотын төвд үзэсгэлэнт сүйт бүсгүйн гэрэл зургийг авч байх үеэр дэлбэрэлт болж, энэ агшин түүний хальсанд үлджээ. Аймшигт дэлбэрэлт тэдний байрлаж байсан газраас ердөө 1,5 км-ийн зайд болсон гэнэ.

Энэхүү дэлбэрэлтийн үеэр 135 хүн амь үрэгдэж, 5000 гаруй хүн шархдаж, 300 мянга гаруй хүн орон гэргүй хоцорсон юм.

Дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө сүйт бүсгүй Изра Себланы хуримын даашинзтай зургуудыг авч байсан бөгөөд гэнэтхэн чих дөжрөм чимээ гарч, цонх хагарч, байшин нурж эхэлсэн байна.

Хамгийн азтай нь хосууд болон зурагчин гэмтэж бэртээгүй бөгөөд хурдхан гэгч нь холдож амжжээ.

Энэхүү гамшигт үзэгдэл болон цар тахлын хямрал зэрэг нь Ливан улсын эдийн засгийг асар хурдтай уналтанд оруулж, хүнсний хомсдол үүсгэж байна.

Мөн Ливан улсын улаан загалмайн нийгэмлэг олон улсаас хандив цуглуулж байгаа аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!