Хүмүүсийн хамт амьдарч байсан хамгийн хачирхалтай гэрийн тэжээвэр амьтад

Олон удаагийн судалгаагаар хүнийг ямар төрлийн амьтан тэжээж байгаагаар нь зан чанарыг нь тодорхойлж болно хэмээжээ. Ихэнх хүмүүс нохой, муур, туулай, загас зэрэг амьтдын тэжээдэг. Тэгвэл өвөрмөц гэхэд дэндүү өвөрмөц, хачирхалтай амьтдыг гэртээ байлгаж, хайрлаж, хамт цагийг өнгөрүүлдэг хүмүүс гэж байх аж. Ингээд хамтдаа түүхэн дэх хамгийн хачирхалтай гэрийн тэжээмэл амьтадтай танилцъя.

Теодор Рузвельтийн Жосиа

Теодор Рузвельтийг Америкийн Баруун зүгийн нутгаар галт тэрэгтэй аялал хийж явахад, 12 настай Пөрл Герсог гэх охин энэхүү бяцхан доргыг түүнд бэлэглэжээ. Рузвельт үүнийг гэртээ авчирч, хүү Арчид өгсөн аж. Арчи доргонд Жосиа гэх нэр өгсөн бөгөөд ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг байна. Хүмүүс гэрийн тэжээмэл доргыг ихэд сонирхдог байсан гэх ба Жосиа өөрт нь ойртсон хэд хэдэн хүнийг хазаж, хөнгөн гэмтээж байсан гэнэ.

Элвис Прэслигийн өвөрмөц тэжээвэр амьтан

Энэхүү өхөөрдөм имжийг Элвисд нэгэн менежэр нь бэлэг болгож өгч байжээ. Завгүй цагийн хуваарьтай Элвис имжийг хангалттай халамжилж, цагийг өнгөрүүлж чадахгүй байсан учир сүүлд амьтны хүрээлэнд хүргэж өгсөн байна.

Типпи Хедрений арслан

Жүжигчин Типпи Хедрэн, түүний нөхөр Ноэль Маршалл, тэдний охин Мелани Гриффит нар хэсэг хугацаанд арслан тэжээж байжээ. Энэ нь жүжигчин бүсгүйн кино зураг авалтанд тус болно гэж найдаж байсан ч, бүсгүй сүүлдээ ингэж гэр бүлийнхээ аюулгүй байдлыг эрсдэлт оруулах нь утгагүй хэрэг гэдгийг ойлгож, арсланг байх ёстой газар руу нь буцаасан байна.

Могойтой нөхөрлөсөн хүү

3 настай Камбож хүүхэд бүрт найз юу юунаас илүү хэрэгтэй байдаг. Ихэнх хүүхдүүд хоорондоо найзалж, зарим нь бяцхан гөлгийг өөрийн найзаа болгосон байдаг бол, Оэун Самбат гэх хүү найзаараа могойг сонгожээ. Энэ нь энгийн нэг могой биш, дөрвөн метрийн урттай эмэгтэй питон аж. Нутгийн хүмүүс хүүг эгэл жирийн нэгэн биш, ер бусын хүч чадалтай, луугийн хүү гэхчлэн янз бүрээр нэрлэдэг байжээ.

Энэ дэлхийд юу болоод байна?

Украины малын эмч Татьяна Ефремовагийн гэрт тэрсхэн хоёр арслангийн гүег амьдардаг байжээ. Тэдний гэрт гүегээр зогсохгүй өөр хачирхалтай, сонин содон амьдардаг байсан болохыг малын эмч баталсан.

Гэр шиг газар хаана ч үгүй

2009 оны 1-р сард авсан энэхүү зураг нь Сокке нэртэй гурван настай тэмээн гөрөөсийг алдаршуулсан юм. Бэртэж гэмтсэн бяцхан тэмээн гөрөөсийг Николь Доупер гэх эр эмчилж эдгээн, асарч гэртээ байлгах болсон аж.

Тэд бүгд хайрлагдах гэж төрсөн

Уг зураг дээр Ваттана Тонгжон болон түүний тэжээвэр амьтан болох Кэнг нар хайраар бялхсан харагдана. Матар шинэхэн тахианы мах идэж, хоёр гэрийн тэжээвэр нохойтойгоо хамт амьдардаг байжээ.

Лэйдд Хэмилтоны хайртай амьтан

Доминго Пианэцци ба түүний альпака, Пиццо нар их дотно. Пианезци бол маш чадварлаг серф дасгалжуулагч бөгөөд ихэнх цагаа өхөөрдөм лам гөрөөстэйгээ хамт далайд өнгөрүүлдэг гэнэ.

Морь хэрэгтэй ч, матар унадаг

Энэ зургийг 1920-иод онд Лос Анжелес Аллигаторын фермд авч байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!