Сармисыг бүтэн жилийн турш шинэ хэвээр нь хадгалах арга

Сармис нь хэчнээн ашиг тустай ногоо болохыг та бүхэн сайтар мэдэх биз ээ. Бидний дархлааг сэргээж, эрүүл мэндийг хамгаалж, амин дэмээр тэтгэгч сармисыг өдөр тутамдаа хэрэглэж болох ч, хадгалахад бэрх байдаг. Ялангуяа их хэмжээгээр худалдаж авсан сайн чанарын сармисаа хэрхэн шинээр нь хадгалахаа мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Хамгийн энгийн арга бол сармисыг яг л сонгино шиг хооронд нь холбож урт болгоод хуурай сэрүүн газар хадгалах юм.

Өөр нэг арга бол сармисны ёроол хэсгийг бага зэрэг түлж шатаах юм. Энэ нь сармисыг удаан хугацаанд шинэхэн хэвээрээ байх боломжийг олгоно.

Үүнээс гадна хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нэгэн аргыг танд зааж өгье. Сармисыг цэвэрлэж, үндсийг нь авч хаяна. Ингээд цэвэрлэсэн сармисаа том цэвэрхэн хуурай саванд хийгээрэй. Одоо үүнийгээ давсаар дүүргэх хэрэгтэй. Давс нь сармисыг муудаж, ялзрахаас сэргийлэх төдийгүй амт чанарыг нь шинээр хэвээр хадгалах онцгой үйлчилгээ үзүүлнэ.

Энэ аргаар сармисыг бүтэн жил хадгалж болно гэж үздэг байна. Сайн чанарын шинэхэн сармис ахиуханг худалдаж аваад, ийм аргаар хадгалж хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!