Дуучин Ариана Грандегийн шинэхэн найз залуу хэн бэ?

Өөрийн хүчирхэг дуу хоолой, уянгалаг мэдрэмжтэй дуунууд хийгээд төгс төгөлдөр царай төрхөөрөө дэлхий нийтэд алдаршиж, попын гүнж гэгдэж яваа дуучин Ариана Гранде нь албан ёсоор найз залуугаа олон нийтэд зарлалаа. Дуучин бүсгүйн тухайд 2019 онд комедиан Петр Дэвидсонтой тавьсан сүйгээ цуцлаж, хоёр тийш болсноос хойш нам гүмхэн амьдарч байсан ч, карентины үеэр шинэхэн найз залуутай болоод амжжээ.

Хүмүүс Арианаг азгүй хувь тавилантай нэгэн хэмээдэг. Түүний хайрлаж, дурлалцаж явсан залуу нь нас барж сэтгэлийн уй гашууг мэдрүүлсэн бол хэнээр ч солихгүй гэж амлалт өгцгөөн сүй тавьсан залуугаасаа төд удалгүй салсан. Үүгээр зогсохгүй зохион байгуулсан тогтолтон дээр нь амиа золиослогч бөмбөг дэлбэлж цөөнгүй хүний амийг авч одсон аймшигт хэрэг гарсан. Энэ бүгдийг бодоод үзэхэд ганц эмэгтэй хүний нуруун дээр ирэхэд дэндүү хүнд ачаа. Тиймдээ ч түүний фенүүд төдийгүй урлагт дурлагсад бүгд л түүнийг аз жаргалаа олж, баяр хөөрөөр дүүрэн амьдраасай гэж хүсдэг.

Тэгвэл дуучин бүсгүй өчигдөрхөн инстаграм хаягаараа найз залуугийнхаа зургуудыг дэлгэж, төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Энэ нь яг одоо дэлхий нийтийг шуугиулж, хүн бүр түүний шинэ найз залууг олж харах ажилдаа орцгоогоод байна.

Түүний найз залууг Далтон Гомез гэдэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч аж. Гэхдээ энгийн нэг зуучлагч биш. Лос Анжелес хотын хамгийн том, дээд зэрэглэлийнд тооцогдох “Aaron Kirman” группд харъяалагддаг төдийгүй зөвхөн А зэрэглэлийн хүмүүстэй хамтарч ажилладаг гэнэ.

Хосууд энэ оны 1 сараас болзож эхэлсэн гэх ба Ариана Грандегийн карентиний үеэр Жастин Бибертэй хамтарч хийсэн “Stuck with you” дууны клипэнд Далтон хальтхан гараад өнгөрдөг. Мэдээж хүн бүр тухайн үед Арианаг ямар нэгэн залуутай холбоотой байгааг мэдсэн ч, хэн гэдгийг нь олж чадалгүй багагүй стрессдсэн гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрөгч 3-р сард тэднийг хамтдаа гадуур явахыг харсан хүмүүс байсан ч нотлох баримтгүйн улмаас тэгс гээд өнгөрсөн. Тэгвэл Ариана өөрийн биеэр найз залуугаа олонд дэлгэж, төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн нь олон хүнийг цочролд оруулаад байгаа билээ. Далтон Арианаг аз жаргалтай болгож, уйтгар гунигийг нь мартуулж чаддаг цор ганц нэгэн болохыг ойр эх сурвалжууд мэдээллэжээ.

Яг одоогоор Далтон Гомез “Google” хайлтын системд трэнд болоод байгаа юм. Энэ нь тэд хүмүүсийг хэрхэн цочролд оруулж, гэнэтийн бэлэг барьж чадсаныг тодхон харуулна. Хүн бүр тэдэнд аз жаргал хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!