Үсийг тань сайхан харагдахад туслах шалгарсан 15 арга

Хичнээн хичээж янзалсан ч, халуун индүүгээр ороогоод ч “үгэнд ордоггүй” үсэнд хэрэгтэй зөвлөгөө энд байна. Өдөр тутмын арчилгааг зөв хийснээр үсийг угаас нь эрүүлжүүлж, намирсан зөөлөн хэрнээ хэв сайн ордог болгох боломжтой.

1. Хааяа хуурай шампунь хэрэглэ

Үс хурдан тослогтох нь буруу угаах, хэт их угаах буюу өдөр бүр угаах, шампунь таарахгүй байх зэргээс үүдэлтэй. Ийм тохиолдолд 7 хоногт 1-2 удаа хуурай шампунь хэрэглэж болно. Энэ нь үсний илүүдэл тослогийг шингээж авдаг.

2. Үсэнд ч бас чийг дутагддаг

Хуйхны чийг алдагдахаар хагтах, загатнах, үс ширүүсэж арзайх, өнгөө алдах зэрэг үр дагаварт хүргэдэг. үсээ угааж бага зэрэг хатаасны дараагаар үсний маск өнжөөд нэг түрхэж байгаарай.

3. Ponytail

Ариана Гранде-ийнх шиг хэлбэрээ алдаж буудаггүй понитэйлтэй болмоор байна уу? Тэгвэл 2 давхар өргөн, бараан өнгийн үсний боолтоор боочих.

4. Халзарч эхэлсэн үсэнд…

Хэрвээ таны үс шингэрч хуйх цайрч, тэр нь харагдаж эхэлсэн бол үснийхээ өнгө дагуу нүдний тениэр түр ч гэсэн далдалж болно. Эсвэл үсэнд түрхдэг фегментүүд онлайнаар зарагдаж эхэлсэн байгаа.

5. Дэрний уутандаа анхаар

Дэрний уутыг 7 хоногт заавал нэг удаа сольж байх нь нүүр, хүзүүний арьс болон үсэнд маш сайн нөлөөтэй. Тэр тусмаа торгон материалтай дэрний уут байвал үсийг арзайлгахгүй, намирсан зөөлөн болгоход тустай байдаг.

6. Хөвсгөр үсний нууц

Налчигар биш хөвсгөр үстэй байх нь нүүрний хэлбэрийг засч, гадаад үзэмжийг илт нэмэгдүүлдэг. Ингэхийн тулд үсээ сэнсээр хатаахдаа дээрээс нь биш доороос нь дээшээ чиглэлтэй үлээлгэж хатаах хэрэгтэй.

7. Үсний тос

Үсний тос нь зориулалтаасаа хамаарч үсэнд тэжээл өгөх, чийгшүүлэх, гэмтэлтэй үсийг эмчлэх, уналт зогсоох гэх мэт тус тусын үйлчилгээтэй байдаг. Үсний тосийг 7 хоногт мөн л 1-2 удаа зааврын дагуу хэрэглэж (Үсээ угаасны дараа үсний бүх хэсэгт түрхэж, халдаг малгай өмсөх/халуун алчуураар 15-20 минут бигнэх) дор хаяж нэг сарын дараа үр дүн нь мэдэгдэж эхэлдэг.

8. Индүүний хамгаалалт

Үсний индүү болон хайч хэрэглэхийн өмнө заавал хамгаалдаг цацагч хэрэглэж занших. Ингэснээр үсний гэмтлээс хамгаалж, үзүүр нь арзайж салаалахгүй, хатуурч өнгөө алдахгүй сайн талтай.

9. Үсний будаг

Үсний будаг ялангуяа цайруулалт, цайвар өнгийн будгийг зөвхөн мэргэжлийн салонд очиж хийлгүүлэх. Үс цайруулах үйл явц нь өөрөө үсийг гэмтээх хангалттай шалтгаан учраас заавал мэргэжлийн хүнээр гэмтэл бага байхаар тооцоолж хийлгээрэй.

10. Үсний невдилкний зөв хэрэглээ

Нимгэн, нэг талдаа долгионтой үсний даруулгыг бүсгүйчүүд ихэнх нь хэрэглэдэг. Гэвч долгионтой талыг нь доош нь харуулж зүүдэг гэдгийг зарим нь мэдэхгүй байж магадгүй. Ингэснээр үсийг илүү сайн барьж өгдөг.

11. Хүйтэн усаар үсээ угаах

Хүйтэн усаар үсээ угааж заншвал гялалзсан болдог.

12. Үсээ угаагаагүй удсан бол…

Хүн бүхэнд л үсээ ч угаах завдалгүй байж байгаад гадагшаа гарах явдал тохиолддог. Санаа зовох хэрэггүй. Дээшээ замбараагүй хэрнээ эвтэйхэн харагдахаар шуугаад л угаагаагүй удсан үсээ нууж болно.

13. Үсээ зөв самнах

Үсний ширэлдээг өвдөлтгүй, уналтгүй гаргах арга нь доод үзүүр хэсгийг эхэлж самнаад, дээшлэх арга юм.

14. Понитэйл

Дээр боосон үснийхээ багахан хэсгээс авч боолттой байгаа хэсгээ далдалж илүү загварлаг харагдуулж болно.

15. Үсээ тогтмол тайруулж байх

Үсийг эрүүл ургуулах хамгийн энгийн арга бол үсээ тогтмол тайруулж байх юм (2 сард нэг удаа ч юмуу). Ингэснээр үсний үзүүр салаалж гэмтэхээс сэргийлэх, үс эрүүл бөгөөд хэлбэр сайтай ургах нөхцөл бүрдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!