Төрөлхийн мэт хацрын хонхорхойтой болох гайхамшигт 10 арга. Гайхалтай үр дүнтэй!

Инээх төдийд хацар нь хонхойх охид хамгийн үзэсгэлэнтэй, өхөөрдөм харагддаг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд хонхорхой хацартай болохыг мөрөөдөж, хий дэмий шаналж суудаг аж.

Гэхдээ та хичээл зүтгэл гаргасны эцэст хацраа хонхойлгож, гоо төрхөө тодотгох боломжтой гэдгийг мэдэх үү? Иймд бид та бүхэндээ зориулан төрөлхийн мэт хонхорхой хацартай болгох хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

1. Уруулаа цорвойлгож, хацраа татах дасгал

Та энэхүү дасгалыг хийхдээ уруулаа цорвойлгож, хацраа дотогш сорж татах бөгөөд хонхорхой үүсгэх газартаа гараараа чанга дарах хэрэгтэй. Энэ нь хацрын булчинг чангалж, тухайн хэсэгт хонхорхой үүсгэх аж.

Мөн нүүрээр турах, шанааг илүүтэй тодотгох гэхчлэн олон үүрэгтэй билээ. Та тус дасгалыг өдөрт 2-3 удаа хүссэн хугацаагаар хийж болно. Аль болох олон удаа хийснээр үр дүнгээ хурдан үзүүлэх юм.

2. Гараараа дарах

Дээд талын араа шүдний орчимд хоёр хуруугаар дарж, амаа хөдөлгөнө. Та энэхүү дасгалыг хийхийн зэрэгцээ ярьж, амаа хөдөлгөснөөр илүүтэй үр дүнг мэдрэх болно.

3. Гараа дарсан чигээр инээх

Та гарынхаа байрлалыг хадгалж, инээгээрэй. Ингэхдээ амаа том ангайж, инээх хэрэгтэй бөгөөд гараа чанга дарах ёстойг мартуузай. Хэрэв гараараа дарах төвөгтэй санагдаж байвал харандаа, бал зэргийг ашиглаж болох юм. Энэхүү дасгалыг хийхдээ толинд харж, инээхэд дарсан хэсэг хонхойж байгаа эсэхийг анхаарч, булчингаа мэдэрч, дасгалаа хийгээрэй.

4. Гараараа дарсан чигээр 30 минут байлгах

Та гар эсвэл балаараа хацартаа хонхорхой үүсгэхийг хүссэн газартаа байрлуулж, ойролцоогоор 30 минут сайтар дарснаар үр дүнгээ үзүүлэх аж. Та дээрх дасгалуудыг хийснийхээ дараа байрлалаа хадгалж, хагас цаг байлгах шаардлагатай юм. Аяандаа таны гараараа дарж дасгал хийх хэсэг хөндүүрлэж, хонхорхой үүсэх болно.

5. Өдөр бүр давтаж хийх

Дээр дурдсан дасгалуудыг та өдөр бүр давтаж хийж байж гэмээн хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Хэдэн долоо хоногийн турш өдөр бүр хийснээр танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, хацрын хонхорхойтой болох юм. Тууштай хичээллэж, зүтгэсэн хүн л хүссэн зүйлсээ хүртдэг гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

6. Нүүр будалт хийх

Та нүүр будалтын гайхамшгийг ашиглаж, хацрын хонхорхойтой болж болно. Эхлээд толинд харан өөрийнхөөрөө инээмсэглэж, хаана, яг аль хэсэгт будах хэрэгтэйг олж мэдээрэй. Ихэвчлэн дээд уруулын харалдаа хэсэгт хацрын хонхорхойг зурахад сайхан зохицож, бодит мэт харагддаг.

7. Тэмдэглэгээ хийх

Хонхорхой зурах газраа цэг тавин тэмдэглэж, танд тохирч байгаа эсэхийг сайтар харж, инээж болон энгийн царай гаргаж, харьцуулж үзээрэй. Хамгийн гол нь бор, хүрэн өнгийн харандааг ашиглах хэрэгтэй юм.

8. Сар хэлбэртэй зураас зурах

Өмнө нь зурсан цэгээ тойруулж, сар хэлбэртэй зураас зурна. Тус зураас нь 2.5 см урттай байхад хангалттай бөгөөд цэгтэйгээ ижил өнгийн харандаагаар зурна.

9. Будгаа уусгах

Одоо харин зурсан зураас болон цэгээ хөнгөн дарж үрээд, тарааж бүдэг болгоно. Ингэснээр тухайн будалт илүү бодит мэт харагдаж, таны гоо үзэсгэлэнг тодотгох аж.

10. Үр дүнг нь шалгах

Та будалтаа хийж дуусгасан бол толинд харан инээмсэглээд үзээрэй. Инээмсэглэхэд тань будсан хэсэг харлаж, яг л хонхорхой мэт харагдаж байвал таны зорилго биелэх нь тэр. Ингээд л бүсгүй та өөртөө итгэлтэй инээмсэглэж, хүн бүрийн харцыг булаах боломжтой болж байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!