Хүмүүс ариун цэврийн цааснаас өмнө юу хэрэглэдэг байсан бэ?

Ариун цэврийн цаасыг хамгийн анх Хятадад МЭ 2-р зуунд хэрэглэж эхэлсэн байдаг. Гэхдээ орчин үед хэрэглэдэг нэг удаагийн цаасыг дөнгөж 1391 онд л хийж эхэлжээ. Мэдээж бүх хүн ариун цэврийн цаас хэрэглэх боломжгүй, зөвхөн язгууртан дээдэст л олдох ховор эд байв. Харин түүний оронд дараах зүйлсийг хэрэглэдэг байжээ.

1. Чулуу, бэхэжсэн шавар

Мэдээж энэ нь ариун цэврийн болон эрүүл ахуйн тал дээр нилээд хүндрэлтэй. Бүдүүн гэдэсний үзүүрийг урах, бактери нэвтрүүлэх, загатнах, хорсгох гэх мэт сөрөг талтай байсан нь мэдээж.

2. Далайн хөвөн

Далайн хөвөнг модны үзүүрт уяж хэрэглэх нь эртний Ромчуудаас үүсэлтэй арга ажээ. Хэрэглэснийхээ дараа цуу болон давстай усаар угааж ариутгаад ахин хэрэглэнэ. Мэдээж энэхүү саваа нь хүн болгонд олддоггүй байснаас гэр дундаа нэгийг хэрэглэснээс үүдэн өвчин тархах үндэс болж байжээ.

3. Элс

Бага зэрэг аргуун сонсогдож байгаа ч говь цөлөрхөг нутгийн хүмүүс элсээр бохирдлоо арчиж цэвэрлэдэг байсан гэнэ.

4. Ус

Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн зарим нэг улсуудад одоо хүртэл ариун цэврийн цаасны оронд ус хэрэглэж заншсан байдаг. ариун цэврийн тал дээр учир дутагдалтай ч өөрсдөө энэ зуршлаа байгальд ээлтэй гэж үздэг аж.

5. Мод

Нарийхан зүсэж бэлдсэн хулсыг олон удаа угааж болох учир хамгийн хэмнэлттэй аргуудын нэг байжээ.

6. Ургамал, навч

Хоргүй ургамал, далбагар навч зэргийг одоо ч зарим нэг ширэнгийн хүмүүс хэрэглэдэг.

7. Дун, хясаа

Газар нутгийн онцлогоос хамааран хясааг ихэвчлэн 00-ын цаас болгон хэрэглэдэг байв. Хэрвээ хясаа олдохгүй бол наргил модны самар буюу кокосны хальсыг ч мөн хэрэглэнэ.

8. Даавууны өөдөс

Мэдээж бусад материалтай харьцуулахад хамаагүй зөөлөн бөгөөд сайн цэвэрлэнэ. Гэвч энэ даавууны өөдсийг хүн бүхэн хэрэглэхээс гадна угаагаад ахин дахин, урагдаж элэгдтэл нь хэрэглэнэ. Хэрвээ даавуу дууссан тохиолдолд ханцуйны үзүүрээрээ арчихаас өөр аргагүй…

9. Эрдэнэ шишийн гол

Эртний Америкд түлхүү хэрэглэгддэг байсан энэхүү арга нь бохирдлыг хамгийн сайн цэвэрлэдэг байжээ. Зөөлөн бөгөөд хэрэглэхэд амар учраас ариун цэврийн цаас гарсны дараа ч зарим хүмүүс хэрэглэсээр байсан гэдэг.

10. Цас

Байгалийн бэлгийг ямар ч үед ашигласаар ирснийг эндээс харж болно.

11. Олс

17-р зууны үед далайчид хүндээр бие зассаны дараа олсоор цэвэрлэдэг байсан гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!