Татсан махаар котлетноос өөр, тансаг хоол хийж болно

Татсан мах, сонгино, бяслаг байхад та тансаг амттай оройн хоолтой болно. Гэхдээ татсах махаар гэхээр л дандаа котлет хийгээд байна гэсэн үг биш. Энэ удаад та бүхэндээ арай төрлийн төдийгүй сонирхолтой хоол бэлтгэх жорыг хүргэхээр бэлтгээд байна. Та дагаад хийгээрэй.

Орц:

  • Татсан мах – 400 гр
  • Сонгино – 4 ширхэг
  • Чанасан өндөг – 3 ширхэг
  • Бяслаг
  • Давс, хар перец, бусад амтлагчууд – амталгаагаар

Хийх арга:

Татсан мах тань юуны ч мах байж болно. 2 ширхэг сонгиноо хальслаад, жижиглэн хэрчиж татна. Үүнийгээ татсан махан дээрээ хийж базаад, махаа давс, перец болон өөрийн хэрэглэдэг амтлагчуудаар амталж бэлтгээрэй.

Ингээд базсан махаа хэсэг амраагаад, цааш тавиарай. Ойролцоогоор 5-10 минут амраасны дараа махнуудаа тэнцүү хэсгүүдэд хувааж, гарын алганд нааж, хавтгай болгож тавьна.

Үлдсэн хоёр сонгиноо хасаг дугуй хэлбэртэй хэрчиэд, багахан ургамлын тос дээр нь хийж хутгаарай. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас тавьж бүрхээд, үүндээ хэрчсэн сонгиноо тарааж тавих юм.

Одоо сонгино дээрээ хавтгайлж бэлтгэсэн махнуудаа өрж байрлуулаарай. Өндгөө чанаж бэлтгээд, чанасан өндгөө үрж жижиглэнэ. Тус өндгөө махнууд дээрээ багахан багахан хэмжээтэй тавьж, унахааргүй болгож тогтооно.

Ингээд хоолоо шарах шүүгээндээ хийж, 180 хэмд 30 минут жигнэж болгох юм. Хоолоо гаргаад, мах тус бүр дээр үрсэн бяслаг тавиад, буцааж шарах шүүгээнд хийж, ахин 10 минут байлгаарай.

Ингээд л таны амттайхан оройн зоог бэлэн болох юм. Та будаа агшааж, ногооны салат бэлтгэж, махтайгаа хольж идээрэй. Илүү амттай бас өег байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!