Хувцас, гутлаа зөв цэвэрлэж, удаан хугацаанд өмсөхөд туслах ухаалаг аргууд

Өөрт байгаа эд зүйлсээ засаад, цэвэрлээд өмсөж зүүх чинь үнэхээр арчаатай хүний үйлдэл биш гэж үү? Ядаж мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ. Иймд өнөөдөр та бүхэндээ хувцас, гутал, цүнх зэргийг хэрхэн цэвэрлэж, арчлах тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна.

Элгэн гутлыг цэвэрлэж, бохирдлыг арилгахдаа хумс үрэгчийг ашиглаж болно. Бохирдсон хэсгийг хөнгөн үрээд үзээрэй.

Лакан гутлыг өнгөлж, буцаад гялалзсан болгоход танд цонх шил арчигч тус болно. Гутал руугаа шил толь арчигчаас цацаж, цэвэрхэн даавуугаар арчиарай.

Шинэ хувцасны таагүй үнэрийг арилгахын тулд хувцсаа уутанд хийж, хөргөгчинд хонуулаарай. Өглөө гэхэд үнэр нь арилсан байх болно.

Хүйтэн ус болон цагаан цууны холимог нь арьсан гутал болон хувцсан дээрх толбо, бохирдлыг арилгахад тусална. Хольцоо хувцас руугаа шүршиж, цэвэрхэн даавуугаар үрж арилгахад хангалттай.

 

Хар өнгийн хувцас амархан өнгөө алдах хандлагатай байдаг шүү дээ. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд танд давс болон цагаан цуу хэрэг болно. Та хар өнгийн хувцсаа угаахдаа угаалгын нунтагтайгаа хамт давс болон цагаан цууг хийж байгаарай.

Хуучирсан хувцас, эд хэрэгслийг зөөлрүүлэхийн тулд давстай усанд хэсэг байлгах хэрэгтэй. Тал аяга давсыг 1 литр усанд хийж уусгана. Үүндээ хувцсаа хийж орхиод хонуулаарай. Хоёр хонуулсан ч болно. Дараа нь хувцсаа гаргаж аваад, угаалгын нунтаг ашиглаж угаагаарай.

Арьсан цүнхэн дээрх толбыг арилгахад цагаан цуу хэрэг болно. Жижиг хэмжээтэй даавуунд цагаан цуу шингээж, үүгээрээ цүнхнийхээ толботой хэсгийг арчиад үзээрэй. Та гайхшрах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!